x

Дашгалдан жасын хийдийн туурь Бөмбөгөр сумын нутагт бий

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын гуравдугаар багийн Нутаг байшингийн хөндийд Дашгалдан жасын хийдийн туурь бий.

Хийд нь нэлээд олон лам хувраг суудаг хурал номын томоохон өргөө байсан бөгөөд хэдий үед байгуулагдсан нь тодорхой бус байдаг. 

1927 оны үеэс төр засгаас шашны эсрэг эдийн засгийн шахалт хавчилт үзүүлж, сүм хийд болон лам нарт албан татвар ноогдуулах болсон байна. Энэ үед ихэнх цол, хэргэм багатай лам нар нь хар болж, мал маллан тариа тарьж, жин тээх зэргээр амьдрах болсон байна. Хийддээ үлдсэн лам нарыг толгой лам нараар удирдуулсан улс төрийн эсрэг хуйвалдааны хэрэгт хилсээр буруутгаж баривчлах болжээ. Чухам энэ он жилүүдэд Дашгалдан жасын хийд сүйтгэгдсэн ажээ.

Энэ хийдэд сууж байсан лам нараас сүүлийн үед амьдарч байсан нь Содном гэлэн, Бямба гэлэн, Далхжав гэлэн, Галдан лам нар юм. Мөн Намсрай, Нацаг, Гонгор, Банди, Цогзол зэрэг лам нар энэ хийдэд сууж байсан гэсэн баримт байна.

Хийдийн хамгийн сүүлчийн хувраг Вандангийн Дэмбэрэл нь 1938 оны зун 45 насандаа баригдаж яваад 1938 оны долоодугаар сарын 28-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын XXVII хурлын шийдвэрээр цаазлуулжээ. Энэ үед Бөмбөгөр сумаас 18 лам баригдаж явсан гэсэн аман яриа байдаг. В. Дэмбэрэл нь 1992 оны долоодугаар сарын 6-ны Дээд шүүхийн цэргийн коллегийн XI магадлалаар цагаатгагдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 22 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 29 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 31 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2 цаг 42 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2 цаг 43 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2 цаг 44 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2 цаг 46 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2 цаг 47 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2 цаг 48 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2 цаг 49 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2 цаг 51 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2 цаг 53 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2 цаг 54 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2 цаг 55 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2 цаг 57 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2 цаг 58 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2 цаг 59 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 3 цаг 1 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 3 цаг 2 мин АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэргүүн боллоо 3 цаг 9 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top