x

Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа

Улсын Их Хурлын даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны өдрийн захирамжаар Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дөрөв дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулгын танилцуулснаар, ажлын хэсэг мэргэжлийн байгууллага, албан тушаалтнууд болон холбогдох экспертүүдийг оролцуулан мэдээлэл, судалгаа гаргуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах юм. Мөн санал, дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний талаарх санал, шийдвэрийн төслийг боловсруулан УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар танилцуулах үүрэг хүлээжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэхдээ, өнгөрсөн 18 жилийн хугацаанд Ухаа худаг, Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгат зэрэг стратегийн ач холбогдол бүхий орд газруудаас ард түмэн бодит үр өгөөж хүртээгүй асуудлыг хөндөн, энэ удаагийн ажлын хэсгийн байгуулагдсан нь түүхэн шийдвэр болж байгааг онцлов. Мөн өмнөх Засгийн газрын байгуулсан ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнэлт гарган, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан ч шаардлага хангаагүй гэж үзэн буцаагдсан талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тогтоолын төслийн талаар танилцуулахдаа, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул УИХ-ын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргаж, бүрдлийг буцаасан гэв. Мөн Оюу толгой, Цагаан суварга ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон тогтоол батлагдсан хэдий ч Таван толгой, Асгатын орд газартай холбоотой тогтоолын заалтууд өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй хэвээр байгааг онцолсон юм.

Тиймээс Засгийн газар 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой болгох саналыг тусган, шаардлагатай шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэж байгааг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар мэдээллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Энэ асуудлыг шийдвэрлэх сонирхолгүй яаж ийгээд замхаруулах гэсэн тал нь давамгайлж байна уу ? Нөгөө томилогдсон БЭТ яасан,Алтангэрэл сайдын УИХ өргөн барьсан асуудал яасан , Ерөнхий сайд маань чимээгүй болжээ?
    2025 оны 05 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх журмыг хэлэлцлээ 5 цаг 26 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 27 мин Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы хүрээнд залуу эмч нарыг сургаж байна 5 цаг 27 мин Монгол Улсад дэвшилтэт хүлэмжийн технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ 5 цаг 31 мин Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 8 цаг 19 мин Сэлэнгэ, Ховд зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 8 цаг 26 мин Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган болно 8 цаг 26 мин Батлан хамгаалах салбарт эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийнэ 8 цаг 28 мин Мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, хадгалсан дөрвөн эмэгтэйд ял оноолоо 8 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа 8 цаг 29 мин "Буузан тоглоом"-оор тоглосон хүүхдүүдэд харшлын шинж тэмдэг илэрчээ 10 цаг 58 мин Улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн тоо 57.3 хувиар өсжээ 10 цаг 59 мин "Улаанбаатар опен-2026" бөхийн тэмцээн эхэллээ 11 цаг 0 мин Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын "ICOT V - 2026" олон улсын чуулган Улаанбаатарт болж байна 11 цаг 1 мин Унадаг дугуйгаа хулгайд алдахаас сэргийлэхийг анхаарууллаа 11 цаг 2 мин Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ 11 цаг 3 мин Сургууль цэцэрлэг амрахаар бага насны хүүхдийн осол гэмтэл нэмэгдэг 13 цаг 7 мин Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 7 мин Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураамжийг нэмэгдүүлнэ 13 цаг 8 мин Эмнэлгийн яаралтай тусламжид нисдэг тэрэг ашиглах журмыг батлуулахаар ажиллаж байна 13 цаг 10 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Л.Месси ДАШТ-2026-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэх... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах а... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа...
Top