2025 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд нийт 250,971 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 18.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 75.5 хувь нь нийслэлд, 24.5 хувь нь орон нутагт гарсан бөгөөд 96.5 хувийг Цагдаагийн байгууллага, үлдсэн 3.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар болон бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.
Энэ хугацаанд нийт 241,113 иргэнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 17 хувиар өссөн бол 1,149 хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан нь 46.7 хувиар нэмэгдсэн байна. Шийтгэл оногдуулсан иргэдийн 73.2 хувь нь эрэгтэй, 26.7 хувь нь эмэгтэй бөгөөд 60.8 хувийг 26-45 насны иргэд эзэлж байна.
Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд нийт 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар