x

Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ

Данид хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор бүхэл үрийн хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Тухайн үед статистикийн дундаж үзүүлэлттэй дани хүн өдөрт ердөө 36 грамм бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол 2019 он гэхэд энэ хэмжээ 82 граммд хүрч, Европт тэргүүлэх үзүүлэлттэй болсон байна. Харин Британи хүн өдөрт 20 грамм, америк хүн дөнгөж 15 грамм хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

Бүхэл үрийн бүтээгдэхүүн нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорт хавдрын эрсдэлийг бууруулах, цусан дахь холестерин болон глюкозын хэмжээг тогтворжуулах ач холбогдолтой. Мөн бүдүүн, нарийн гэдэсний микробиотын эрүүл мэндийг сайжруулж, цатгалан мэдрэмжийг төрүүлдэг тул илүүдэл жингээс сэргийлэх боломжийг бүрдүүлдэг. Ийм ч учраас Дани улс өөхлөлтийн төвшнөөр Европт хамгийн бага үзүүлэлттэй орны нэг болжээ.

Одоогоор тус улсад улаан буудай, полба, овъёос, хүрэн болон улаан будаа, хөх тариа, арвай, овъес, шар будаа, эрдэнэ шиш, сорго зэрэг есөн төрлийн бүхэл үрийг албан ёсоор хэрэглэж байгаа бөгөөд энэ жагсаалтыг киноа, амаранта, хар буудайгаар өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Данийн бүхэл үрийн хувьсгалын эхний том алхам нь 2010 онд хэрэгжиж, улбар шар өнгийн бүхэл үрийн лого бүхий бүтээгдэхүүнүүд худалдаанд гарчээ. Эхэндээ 190 бүтээгдэхүүн энэ логотой байсан бол 2019 онд 1097 төрөлд хүрсэн байна. Энэ нь хэрэглэгчдэд сонголтоо хялбар болгох, үйлдвэрлэгчдэд өрсөлдөх давуу тал бий болгох нөхцлийг бүрдүүлжээ. Хамгийн гол нь эдгээр бүтээгдэхүүний үнэ боловсруулсан үр тарианы бүтээгдэхүүнээс илүү өндөр биш юм.

Данийн Эрүүл мэндийн яам хоол хүнсний зөвлөмжөө үе шаттай шинэчилсэн байдаг. 2009 онд өдөрт дөрвөн порц бүхэл үр хэрэглэхийг зөвлөж байсан бол 2013 онд энэ хэмжээг 75 граммаас багагүй байхаар тодорхойлж, 2024 оны зөвлөмжөөр 90 грамм болгон нэмэгдүүлжээ.

Дани улс бүхэл үрийн үндэсний өдөртэй бөгөөд энэ өдрийг тэмдэглэхдээ сургууль, номын сан, эмнэлэгт тусгай арга хэмжээ зохион байгуулж, дэлгүүр хоршооноос бүхэл үрийн бүтээгдэхүүнийг хямдралтайгаар худалдаалдаг. Мөн олон нийтэд зориулсан мастер-класс тэмцээн зохион байгуулдаг байна.

Дани улсын уламжлалт ржаны хар талх ч шинэчлэгдэж байна. Залуусын сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэгчид бүхэл үрийн нэмэлттэй шинэ хэлбэр, хэмжээтэй хар талх үйлдвэрлэж, хүүхэд залуучуудын хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн гаргах болжээ. Мөн бүхэл үрийн гурилыг бялуу, чигнэмэгт нэмэрлэж, тусгай улбар шар лого бүхий бүтээгдэхүүнүүд зах зээлд хүч түрэн гарч байна.

Данийн кардиологийн эвслийн Наташа Сельберг хэлэхдээ, “Хүн амын хоолны зуршлыг өөрчлөхийн тулд бүхэл үрийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, супермаркетад эрүүл сонголтыг хялбар болгох, үйлдвэрлэлийн салбарын түншүүдийг татах хэрэгтэй. Хамгийн гол нь хүртээмж, төрөл бүрийн бүтээгдэхүүн өргөн байхаас эхэлнэ” хэмээн онцолжээ.

Данийн туршлагыг бусад орнууд жижиг алхамаар хэрэгжүүлэх боломжтой. Хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүн дэх бүхэл үрийн хэмжээг аажмаар нэмэгдүүлж, гэрийн нөхцөлд бүхэл үрийн гурил, хагас боловсруулсан будаа, бүхэл үрийн гоймон, цэвэрлэгээгүй цагаан будаа хэрэглээг түлхүү дэмжих хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: Guardian, officelife.media, Pexels.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top