x

БАЯНХОНГОР: Гүр дууны нот “Ян-Иг”

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Урлаг соёлын ховор нандин үзмэр болох гүр дууны нот буюу "Ян-Иг" Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байна.
Чин сүжигт Номун хан Лувсанноровшийравын удаа дараагийн дүр хувилгаадын зохиосон "Гүр дууны бичиг" хөгжмийн бүтээл нь XVIII зууны томоохон туурвилын нэг. Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвөдөөс дамжин ирж, монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл юм. Гүр дууг зохион туурвигчид нь тухайн үеийн эрдэм боловсролтой шашны зүтгэлтнүүд, лам хувраг, хувилгаад байсан ба ялангуяа “Эрдэнэ ноён цорж” хэмээх цол хэргэмээр шагнуулж, олны дотор хүндийг олж явсан Чин сүжигт Номун хан өргөмжлөлт Лувсанноровшийрав (1701-1768) болон түүний удаа дараагийн зургаан дүр хувилгаад юм.

Гүр дууны нотыг “Ян-Иг” гэдэг. "Ян-Иг"-ийг Чин сүжигт Номун ханы 1, 2, 3 дугаар дүрүүд болох анхдугаар хувилгаан Лувсаншийрав /1701-1768/, 2 дугаар хувилгаан Лувсандандарванчиг /1760-1827/, 3 дугаар хувилгаан Бадамдорж /1830-1882/ нар зохиосон байна.

Монголчуудын урлаг соёлын түүхэнд хүний оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр туурвин гарч ирсэн бүтээл бол бодол бясалгалын дуулал гүр дуу юм. Гүр дуу нь XVII-XIX зууны эхэн үед хүртэл эрчимтэй хөгжиж байсан. Гүрийн 36 дууг жас, даллагын найрт, 64 дууг нь хошуу, шавийн дунд, 84 дууг нь их найр, наадмын үеэр дуулдаг байжээ. Ян-Иг гэдэг нь одоогоор хөгжмийн нот бөгөөд Чин сүжигт Номун ханы хийдийн гүр дууны онцлог нь босоо арван шугамд бичигдсэнээрээ онцлог.
Одоогоор гүр дууны бичгийн найман гар бичмэл дэвтэр олдоод байгаа бөгөөд Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг маш өргөн утгаар авч тайлбарласан байдаг байна. Гүр дууны шүлгийн агуулга дахь орчлон бол зөвхөн одоо буй хүний амьд орчлон бус, хүний урд төрөл, хойд нас, ирээдүйд дахин төрөл авах буюу хүний оюун санаа, сүнсийн байх орчин гэхчлэн орчлон ертөнцийн үй түмэн үзэгдэл юмсыг орон зай, цаг хугацаа “өнгөрсөн - одоо - ирээдүй” гэсэн харьцаанд маш өргөн утгаар нь авч үзсэн байдаг.
Сонирхуулахад, Анх Манжийн хаан Эрдэнэ ноён Лувсанноровшийравт Чин сүжигт Номун хан цол олгосноор 1751 онд одоогийн Галуут сумын 3-р багийн нутагт Чин сүжигт Номун хааны хүрээг байгуулсан түүхтэй. Тухайн үедээ алтан шунхан ганжраа гялбуулсан 24 дуган, 4 дацан, 700 гаруй лам хувраг, Ганжуур, Данжуурын бартай 7 сүмбэн зохиолтой бурхны шашны томоохон төв байсан бөгөөд энэ төвөөс 6 гэгээн, 3 хутагт тодорсон ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 16 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 23 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 25 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2 цаг 36 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2 цаг 37 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2 цаг 38 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2 цаг 40 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2 цаг 41 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2 цаг 42 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2 цаг 43 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2 цаг 45 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2 цаг 47 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2 цаг 48 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2 цаг 49 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2 цаг 51 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2 цаг 52 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2 цаг 53 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 2 цаг 55 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 2 цаг 56 мин АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэргүүн боллоо 3 цаг 3 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top