x

Чулуужсан тириннозаврын ходоодноос үлэг гүрвэлийн хоёр жижиг төлийн үлдэгдлийг олжээ

Канадын эрдэмтэд чулуужсан тириннозаврын ходоодноос үлэг гүрвэлийн хоёр жижиг төлийн үлдэгдлийг олсон тухай ScienceAdvances гэх шинжлэх ухааны сэтгүүл энэ сарын дугаартаа нийтэлжээ.

Тодруулбал, энэ чулуужсан үлдэгдлүүдийг аль эрт 2009 онд Альбертын “Үлэг гүрвэлийн үржил шимгүй нутаг” нэртэй газраас олсон байв. Мэргэжилтнүүдэд чулуужсан яснуудаас чулууны хэсгүүдийг салган цэвэрлэхэд олон жил шаардлагатай байсан гэж уг материалд өгүүлжээ.

"Энэ олдворын нас нь 75,3 сая жил. Бид түүнийг үзэн судалж байхдаа тириннозаврын ходоодонд үлдсэн хоёр амьтны үлдэгдлийг оллоо. Тэр хоёр нь шувуу шиг Citipes elegans төрлийн жижиг үлэг гүрвэлүүд байсан" гэж Калгарийн их сургуулийн үлэг гүрвэлийн палеобиологийн кафедрын доцент Дарла Зеленицкая ярьсныг өгүүлэлд тэмдэглэжээ.

Энэ нээлт залуу тираннозаврууд ганцаараа яваа жижиг үлэг гүрвэлүүдийг авлаж иддэг байсан бол харин томчууд нь сүрэглэн амьдардаг өвсөн тэжээлт үлэг гүрвэлээр хооллодог байсныг харууллаа гэж тэр хэлжээ.

Энэ олдвор нь эрдэмтдэд тираннозаврын араншин, тэдний хоол болон эдгээр амьтдын тэр цагийн экосистемд ямар нөлөөтэй байсныг ойлгоход илүү их тус болно хэмээн онцолсон байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 33 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 41 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 52 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 1 цаг 7 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 1 цаг 16 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 22 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 1 цаг 30 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 44 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 1 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 2 цаг 22 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 2024-05-03 НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2024-05-03 ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2024-05-03 Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 2024-05-03 Ихэнх нутгаар дулаарна 2024-05-03
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top