x

Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна

Католик сүмд олон жилийн турш үргэлжилж буй бэлгийн хүчирхийллийн системчилсэн хэргийн шуугиан дэлхий даяар үргэлжилсээр байгаа бөгөөд энэ нь орчин үеийн Католик шашны хамгийн том сорилт хэвээр байна.

Хохирогчдын төлөөлөгчид шинэ сонгогдсон Пап Лео XIV энэ асуудлыг пап ламын хувиар ажлаа эхлүүлэх эхний өдрүүдэд анхааралдаа авахыг уриалжээ.

Бостон хотод сүүлийн хэдэн арван жилд католик сүмийн лам нараас бэлгийн хүчирхийлэлд өртсөн олон арван хүний эрх ашгийг хамгаалж ирсэн хуульч Митчел Гарабедян BBC-д өгсөн мэдэгдэлдээ:

“Пап Лео XIV үнэхээр үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлж, хохирогчдыг эмчлэн сэтгэл заслын дэмжлэг үзүүлэх, лам нарыг шалгаруулж, хяналт тавих тогтолцоог бий болгоно гэж найдаж байна” хэмээн онцолжээ.

Гэвч шинэ пап өөрөө ч өмнөх шүүмжлэлүүдээс ангид бус байна. Түүнийг Пүрэвд ажиллаж байх хугацаандаа хүчирхийллийн хэргийг үл тоомсорлож, мөрдөн шалгалт явуулаагүй гэж Бэлгийн хүчирхийлэлд өртсөн лам нарын хохирогчдын сүлжээ (SNAP) буруутгаж байна.

SNAP байгууллагаас шинэ Папад хандсан нээлттэй захидалдаа эхний 100 хоногт шийдвэртэй алхам хийх шаардлага тавьжээ. Үүнд үнэнийг тогтоох комисс байгуулах, хохирогчдод нөхөн төлбөр олгох сан үүсгэх зэрэг санал багтжээ.

“Бид энэ захидлыг уур хилэн, сэтгэл гонсгор, хайраар бичиж, шударга ёсыг нэхэж байна” хэмээн SNAP-ын захидалд дурджээ.

Харин Пап Лео XIV-ийн Перуд байсан цаг үеийн харьяа сүмийн төлөөлөгчид түүнийг ямар нэгэн нуун дарагдуулах үйлдэлд оролцоогүй хэмээн эрс няцааж байна.


 

Шинээр сонгогдсон Пап лам “Лео” нэрийг авснаар нийгмийн шударга ёсны чиг баримжааг илэрхийлж байна

Католик шашны шинэ тэргүүн Роберт Превост Пап лам болж сонгогдсоныхоо дараа уламжлалын дагуу шинэ нэр сонгож, “Лео” нэрийг авснаа зарлалаа. Тэрбээр энэхүү нэрийг сонгосон ард дахь 14 дэх Пап лам болж буй бөгөөд энэ нь 100 гаруй жилийн дараа уг нэр дахин сэргээгдэж буй тохиолдол юм.

Даяаршсан Католик шашны нэг тэрбум гаруй дагагчдын хувьд шинэ Пап ламын авсан нэр нь түүний итгэл үнэмшил, хандлага, бодлогын чиглэлийг урьдчилан илэрхийлдэг хэмээн Дейтон их сургуулийн теологич Деннис Дойл BBC-ийн түнш CBS News-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Пап Лео I, өөрөөр “Лео Их” гэгддэг тэргүүн Пап лам нь энэ нэрийг анх хэрэглэж байсан бөгөөд тэрээр Аттила Хун нарыг Ром хотыг довтлохоос ятган зогсоосон, мөн Христийн шашны сургаал, номлолыг боловсруулсан сэтгэгч гэдгээрээ түүхэнд нэртэй.

Харин Пап Лео XIII нь 1878-1903 оны хооронд Католик шашны тэргүүнээр ажиллаж, орчин үеийн нийгмийн шударга ёсны үзэл баримтлалын үндэс суурь болсон “Rerum Novarum” энцикликийн захидлыг бичсэн нь хөдөлмөр, ажилчдын эрхийн асуудалд анхаарсан анхны томоохон баримт бичигт тооцогддог.

Энэхүү түүхэн утга агуулгатай холбоотойгоор Манхэттэний Их сургуулийн шашин судлалын тэнхимийн дарга Наталия Императори-Ли Associated Press агентлагт ярилцлага өгөхдөө:

“Лео гэх нэр нь шинэ Пап ламын нийгмийн асуудалд хандах гүн хариуцлагын илэрхийлэл” хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top