x

Барилга, их засварын ажил 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрэв

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөг болж өссөн байна. Үүнээс 1.3 их наяд төгрөгийн ажил дотоодын барилгын байгууллагууд, 79.2 тэрбум төгрөгийн ажил гадаадын барилгын байгууллагуудын гүйцэтгэлд харьяалагджээ.

Дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол гадаадтай хамтарсан байгууллагын гүйцэтгэл 1.5 тэрбум төгрөгөөр буурч, 3.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Энэ хугацаанд барилга угсралт, их засварын ажлын бүтцэд:

  • Орон сууцны барилга – 48.0%

  • Орон сууцны бус барилга – 40.4%

  • Инженерийн барилга, байгууламж – 9.4%

  • Их засварын ажил – 2.2% тус тус эзэлжээ.

2024 оны мөн үеэс орон сууцны барилгын ажил 5.6 нэгж хувиар, их засварын ажил 1.1 нэгж хувиар өссөн бол инженерийн барилга байгууламжийн ажил 6.5 нэгж хувиар, орон сууцны бус барилгын ажил 0.1 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Орон сууцны бус барилгын ажил 547.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 19.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь дараах бүтээн байгуулалтаас шалтгаалжээ:

  • Сургууль, соёлын барилгын ажил – 31.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

  • Эмнэлгийн барилгын ажил – 12.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

  • Орон сууцны бус бусад барилга – 11.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

  • Худалдаа, үйлчилгээний барилга – 10.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
    Харин үйлдвэрийн барилгын ажил 46.0 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Улаанбаатар хотод дотоодын барилгын байгууллагуудын гүйцэтгэсэн барилгын ажил 795.7 тэрбум төгрөгт хүрч, улсын нийт дүнгийн 62.4 хувийг эзэлжээ.

Орон нутгийн хувьд:

  • Өмнөговь аймаг – 196.6 тэрбум төгрөг (Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, авто замын ажил)

  • Орхон аймаг – 65.2 тэрбум төгрөг (Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл, орон сууцны барилга)

  • Дархан-Уул аймаг – 47.0 тэрбум төгрөг (Орон сууцны барилгын ажил)
    Орон нутгийн нийт барилга угсралтын ажлын 64.4 хувийг эдгээр аймгууд бүрдүүлжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 11 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 15 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 19 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 20 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 23 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 28 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 31 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 33 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 34 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 2 цаг 19 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 2 цаг 31 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 2 цаг 32 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 2 цаг 35 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 2 цаг 39 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 2 цаг 41 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 3 цаг 35 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 4 цаг 16 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 4 цаг 18 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 4 цаг 24 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 4 цаг 38 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top