x

Тариалангийн төв бүсэд улаанбуудайн ургалт бутлалтын үе шатандаа шилжжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан баг 2023 оны зургаадугаар сарын 21-25-ны өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 12 сумын 58 аж ахуйн нэгжийн хаврын тариалалт, улаанбуудайн соёололт, хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон дэмжлэг, хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн явцтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Томилолтоор ажиллах хугацаанд Төв аймаг улаанбуудай 50.2 мянган га, хүнсний ногоо 2.1 мянган га, төмс- 11.1 мянган га, Дархан-Уул аймаг улаанбуудай 13.9 мянган га, хүнсний ногоо 11.0 мянган га, төмс 4.2 мянган га, Сэлэнгэ аймаг улаанбуудай 118.8 мянган га, хүнсний ногоо 3.0 мянган га, төмс 2.3 мянган га талбайд тус тус тариалалт хийж, тосны ургамал болон тэжээлийн бусад таримлын тариалалтын ажил үргэлжилж байна.

Энэ жилийн хувьд хаврын чийг сайн байсан хэдий ч хүйтэн сэрүүн байгаатай холбоотойгоор хөрсний дулаан нэмэгдэхгүй, үр суух гүндээ дулааны хангамж дутагдалтай зэрэг шалтгаанаас улаанбуудайн соёололт удааширсан. Гэсэн ч 06 дугаар сарын 2 дахь арав хоногийн эхнээс цаг агаарын таатай нөхцөл бүрдэж улаанбуудайн ургалт бутлалтын үе шатандаа шилжиж, бутлалт жигдэрсэн талбайд ургамал хамгааллын технологит ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

Ажлын хэсгийн зүгээс дээрх аймгуудын тариаланчидтай уулзах үеэр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 2026-06-26 М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 2026-06-26 Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 2026-06-26 Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 2026-06-26 Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 2026-06-26 Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 2026-06-26 Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 2026-06-26 Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 2026-06-26 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 2026-06-26 Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-06-26 Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 2026-06-26 УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 2026-06-26 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 2026-06-26 Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 2026-06-26 Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 2026-06-26 АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 2026-06-25 О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо 2026-06-25 Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 2026-06-25 Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 2026-06-25 Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо 2026-06-25
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ...
Top