x

"Платинум ланд" ХХК 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь “Платинум ланд” ХХК-д ажиллалаа.

Тус компани 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулах амлалт өгснөөс хойш хойш анхны модоо 2021 оны арвандугаар сарын 24-нд хүлээлгэн өгөөд байна.

Компанийн хамт олон үндэсний хөдөлгөөний хүрээнд:

  • Ойн хомсдол, доройтлыг бууруулах чиглэлээр 210 мянга,

  • Цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах чиглэлээр 316 мянга,

  • Суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр 170 мянга,

  • “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан 305 мянган мод тарьж ургуулах юм.

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл 184 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 112 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, 350 орчим мянган мод тарьжээ.

Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Туулын зүүн дэнжид техникийн нөхөн сэргээлтийг 53 га талбайд, биологийн нөхөн сэргээлтийг 33 га талбайд хийж, 40 мянган чацарганы суулгац тариалсан байна.

2023 онд 2.7 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 4.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийнэ. Нөхөн сэргээлтийн ажлаараа бусдыгаа манлайлан “Тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр таван удаа шалгарсан тухай компанийн ерөнхий захирал Т.Төрмөнх танилцууллаа.

“Платинум ланд” компани 2016 онд тал хээрийн бүсийн 480 м.кв талбайд зургаан төрөл зүйлийн мод, сөөгийг үрээр болон мөчрөөр тариалсан.

Энэ онд Баруун цанхи төслийг түшиглэн говийн бүсэд модны нэр төрлөө нэмж 240 м.кв талбайтай хоёр хүлэмжийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр жилд 100 мянга орчим тарьц, суулгац гарган авах боломжтой болжээ.

Мөн 10 гаруй жилийн өмнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Баянголын дэнж хэмээх газарт 10.5 га талбайд улиасны “Төрөөгийн төгөл” байгуулснаа ойн санд хүлээлгэн өгсөн байна.

Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийж болохыг харуулж байгаа “Платинум ланд” компанийн хамт олонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хайгуул, олборлолтын явцад байгаль орчинд учирч болох бохирдол, доройтол, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг цаг тухайд нь чанартай хийж байх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг ч тодотголоо.

“Платинум ланд” ХХК нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр мөн Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” компанийн Тосон үйлдвэр болон Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь “Соёолж” ХХК-д ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 3 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 50 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 11 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 20 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 29 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 41 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 49 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 53 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 57 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 1 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 36 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top