x

МӨНХИЙН ЗУЛ: Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш

Өнөөгөөс 54 жилийн өмнө Кремлийн ханын дэргэд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” нэртэй дурсгалын уран барилгын цогцолбор нээгдэн мөнхийн зулыг бадамлуулжээ.

Агуу их орны дайнд амь үрэгдэгчдийн дурсгалд зориулагдсан бамбар асаах санааг дайнд оролцогч бөгөөд Щекины химийн үйлдвэрийн дарга Сергей Жобазе гарган, Ялалтын баярын өмнө буюу 1955 оны тавдугаар сарын 6-нд Тула мужийн Щекины районы Первомайский сууринд асаасан байсан нь Мөнхийн галын урьдатгал нь болсон байв.

Тэр зулын галыг нэр нь тодроогүй зөвлөлтийн дайчдын шарилын үлдэгдлийг дахин нутаглуулсан булшны ойролцоо асаасан байв. Тэр булшин дээр бетоноор таван хошууны дүрс бүхий хөшөө босгосон байна. Энэ санаачлагын дараа Агуу эх орны дайнд зориулагдсан дурсгалын цогцолборуудад Мөнхийн гал асаах санаачлага Зөвлөлтөд газар авсан юм.

“Гашуудаж  буй дайчин” цогцолборын Мөнхийн галыг сэргээн шинэчилсэн ёслол дээр, 2013 он.

1957 онд анхны мөнхийн галын бууринд “Гашуудаж буй дайчин” гэсэн дурсгалын цогцолборыг босгожээ. Кремлийн ханын дэргэд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшин” дээр асч байгаа Мөнхийн зулыг 50 жилийн өмнө, 1967 оны тавдугаар сарын 8-нд асааж байж.

Хувьсгалын 40 жилийн ойгоор Марсын талбайд “Хувьсгалын дайчид” нэртэй цогцолборт 1957 оны арваннэгдүгээр сарын 6-нд асаасан бамбараас гал авчран  Кремлийн мөнхийн галыг асаасан байв.

Дурсгалын цогцолборын нээлтэд зориулсан бамбарыг болд хайлуулагч Митрофан Жуковский Кировын үйлдвэрийн (өмнө нь "Путиловын завод", "Улаан Путиловец")  мартенийн №1 зуухнаас асаасан байна.

Жуковский том “халбагаар зуухнаас металын хайлмагийг шалан дээр асгасны дараа хүндэт харуулын салааны нэг цэрэг тэр металлын хайлшнаас бамбарыг асаасан байна. Дараа нь өөр нэг цэрэг тэр бамбараас “сарьсан багваахай” гэгдэх керосины дэнлүүг асаав. Үүний дараа ёслолын цуваа галыг Марсын талбайд авчран дэнлүүнээс Мөнхийн галыг асаажээ. 

Үүнээс 10 жилийн дараа Марсын талбайн мөнхийн галаас Москвад авчран  Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны Мөнхийн галыг асааж байжээ.

Бүх ард түмний хэмжээний энэ чухал дурсгалын цогцолборыг Кремлийн ханын дэргэд Александровын цэцэрлэгт 1966 онд босгосон юм. Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилын үлдэгдлийг 1941 оны цус урсгасан тулалдаан болж байсан Ленинградын засмал замын 41 дэх км-т байгаа нийтийн булшнаас авчран цогцолборт нутаглуулжээ.

ЗХУКН-ын Москва хотын хотын намын хорооноос ЗХУКН-ын Төв хороонд илгээсэн захидлаас, 29.04.1967 . "Нэр нь үлмэдэгдэх цэргийн булш” хөшөөг нээх баярын арга хэмжээний дарааллын тухай санал / Москвагийн төв архив.

Нэр нь үл мэдэгдэх цэргийг нутаглуулах ёслолын арга хэмжээ 1966 оны арванхоёрдугаар сарын 3-нд явагдсан байна. Улбар шарга-хар туузаар чимэглэгдсэн авсыг их бууны байлдааны суурь дээр байрлуулан Крюково станцаас Кремль хүртэл хүндэт харуул, цэргийн үлээвэр хөгжмийн хамтлаг дагалдан хүргэжээ. 

Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилтай гашуудлын цуваа Манежийн талбайгаар дамжин Александровын цэцэрлэгийн зүг явж байгаа нь 1966 оны арванхоёрдугаар сарын 3. Леонид Бергольцев / Москвагийн төв архив/
Нэр үл мэдэгдэх цэргийг нутаглуулах ёслол. Баруун талд нь Зөвлөлтийн хоёр удаагийн бааатар, маршал К. Рокоссовский. Леонид Бергольцев / Москвагийн төв архив/

Мөнхийн галыг 1967 онд Марсын талбайгаас Москвад хийн бамбарын тусламжтайгаар авчирчээ. 

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дурсгалын уран барилгын цогцолборыг Кремлийн ханын дэргэд Александровын цэцэрлэгт 1967 оны тавдугаар сарын 8-нд нээсэн юм.

Мөнхийн зул асаах ёслолд Зөвлөлтийн баатар Алексей Маресьев, Григорий Мусланов, Иван Тенищев нар оролцов. Бамбраас мөнхийн галыг ЗХУКН-ын ТХ-ны  ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев асаасан байлаа.

Оросын Ерөнхийлөгчийн 1997 оны арванхоёрдугаар сарын 8-ны зарлигаар Москва дахь “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дээрх мөнхийн зулын дэргэд Ерөнхийлөгчийн хорооны бүтцээс байнгын хүнтэт харуул зогсоох болсон байна. Хүндэт харуул өдөр бүр өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд цаг тутам солигдож байдаг. 


ОХУ-ын ард түмний түүх, соёлын өвийг хадгалах тухай Оросын Ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг зарлигаар “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” цогцолборт Бүх үндэстний цэргийн алдарын статус олгон Оросын ард түмний онцгой үнэтэй соёлын өвийн байгууламж болгосон байна.

Цэргийн булшны зүүн талд ягаавтар хүрэн кварцаар ханан хөшөө босгон түүн дээр “Эх орныхоо төлөө амь үрэгдэгсэдэд. 1941–1945" гэсэн үсгийг сийлжээ.

Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны баруун талд Кремлийн ханын дагуу хүрэн улаан чулуун блокууд байгуулжээ.

Эдгээр блокууд дор Агуу эх орны дайны баатар хотууд Ленинград, Киев, Минск, Сталинград, Севастополь, Одесса, Керчь, Новороссийск, Мурманск, Брестын цайз, Тула, Смоленск зэрэг бусад хотуудын газар шороо хадаглагдаж байгаа. Блок бүрд хотын нэрийг сийлж, баатрын “алтан таван хошуу” медалийн дүрсийг хөөлгөн хийсэн чимэглэлтэй. 

Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны тагийн хавтан дээр цэргийн дуулга малгай, лаврын  модны мөчир байлдааны туг дээр байгаа зохиомжтой.

Мөнхийн зулын  дэргэд "Имя твое неизвестно, подвиг твой бессмертен" буюу "Чиний нэр мэдэгдэхүй, чиний гавъяа мөнхийн" гэсэн үгийг металл үсгээр шигтгэсэн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 4 цаг 23 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 4 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 4 цаг 35 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 4 цаг 39 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 4 цаг 50 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 5 цаг 29 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 33 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 6 цаг 11 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 6 цаг 12 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 6 цаг 17 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 6 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 8 цаг 8 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 8 цаг 11 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 8 цаг 11 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 8 цаг 14 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 8 цаг 17 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 8 цаг 18 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 8 цаг 55 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 10 цаг 10 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 10 цаг 21 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га...
Top