x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхийлөгчийн зочилсон “Об пластик” ХХК тус хөтөлбөрийн хүрээнд 5 тэрбум төгрөгийн зээл авч, хуванцар савны үйлдвэрээ ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр нь өндөг, жимс, хүнсний бүтээгдэхүүний зориулалттай 16 төрлийн сав баглаа боодол үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Хүнсний үйлдвэрлэлийн дэмжлэгийн хүрээнд нийт 14 аж ахуйн нэгж 27.4 тэрбум төгрөгийн зээл авч, дотоодын үйлдвэрлэл 18 хувиар, татварын орлого 14 хувиар өссөн байна. Ирээдүйд импортын бараанд 20 хувийн босго тогтоох, хүний нөөцийн сургалт болон хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах бодлого баримтлах санал гарчээ.

Мөн Ерөнхийлөгч “Жүр үр” ХХК-ийн шинэ үйлдвэртэй танилцсан бөгөөд тус компани 10,000 м.кв талбай бүхий шинэ үйлдвэрийн барилгаа ашиглалтад оруулж, Герман, Итали, Нидерландын тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Үйлдвэрийн хүчин чадал 50–200 хувиар өсөж, 1,200 гаруй ажлын байрыг хадгалж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн зээл, харин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг авсан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилтод хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэгчиддээ талархал илэрхийллээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top