x

Нетаньяху ХАМАС-ыг хэлэлцээр зөрчсөн хэмээн буруутгаж, цэргийн ажиллагаа эхлүүлэв

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхэн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж мэдэгдэж, цэргийнхэнд “хүчтэй хариу цохилт” хийхийг тушаасны дараа Израилын тал Газын зурваст агаараас довтоллоо.

Түүний ажлын албанаас цохилт өгөх болсон шалтгааныг тодорхой дурдаагүй ч Израилын цэргийн эх сурвалжуудын мэдээлснээр, ХАМАС хяналттай бүсэд Израилын цэргүүд рүү халдсан нь хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн Б.Нетаньяху ХАМАС-ыг барьцааны хүмүүсийн цогцсыг буруу хүлээлгэн өгч, АНУ-ын зуучлалаар байгуулсан хэлэлцээрийг илт зөрчсөн гэж буруутгажээ. Израилын тал уг цогцсыг өмнө нь нас барсан Офир Царфатигийн үлдэгдэл гэж тогтоосон байна.

Харин ХАМАС бүлэглэл мягмар гарагт өөр нэгэн барьцаалагдсан хүний цогцсыг олсноо мэдэгдсэн ч Израилын агаарын цохилтын төлөвлөгөө зарлагдсаны дараа түүнийг шилжүүлэхээ хойшлуулсан байна.

Израил болон ХАМАС хоёр тал бие биенээ хэлэлцээр зөрчсөн гэж буруутгаж байгаа ч АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вэнсийн хэлснээр, гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд “энэ нь мөргөлдөөн огт гарахгүй гэсэн үг биш” гэж тэр онцолсон байна.

АНУ-ын зуучлалтай энэхүү гал зогсоох хэлэлцээр аравдугаар сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС Израил руу халдсанаас хойш хоёр жил үргэлжилсэн дайныг зогсоох чухал алхам болсон юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top