x

Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг шинэчлэх талаар хэлэлцэв

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоод, анагаахын сургуулиудын төлөөлөл нийт 500 гаруй хүн оролцож, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлагын талаар санал солилцов.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүнлэг, энэрэнгүй, үнэнч шударга, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллах ёстойг онцолж, эмнэлгийн ёс зүйн дүрмийг шинэчлэх, хуулийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлснийг мэдэгдэв. Тэрээр, иргэдийн 82.5 хувь нь эмчдээ итгэдэг ч эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний хандлагад сэтгэл дундуур байгааг судалгаагаар тогтоосон талаар дурдсан юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, ёс зүйн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж гаргаж байна. Үндэсний хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг салбарын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлснээр эрүүл мэндийн байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэх, хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж: ЭМЯ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top