x

ТЭРБУМ МОД: Монгол Улсын хилийн дагуу 16 сая мод тарина

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллага нэгдлээ.

Хөдөлгөөний хүрээнд “Ногоон хэрэм-2” дэд төслийн мод үржүүлгийн агропаркийн нээлт болж, рөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцсон байна.

“Баянчандмань мод үржүүлгийн агропарк”-д нарс, шинэс, улайс, хайлаас, бургас, үхрийн нүд зэрэг 13 нэр төрлийн 200 гаруй мянган суулгац, үрийн тариалалтаар 130 орчим мянган үрсэлгээ бэлтгэж байгаа аж.

Агропаркийн нээлтийн үеэр “УБТ гарден” ХХК “Ногоон хэрэм” төсөлд нэгдэж, нэг сая модны суулгацыг үнэ төлбөргүй нийлүүлэхээ мэдэгджээ.

Шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл болон элсний нүүдлээс хамгаалах зорилгоор хилийн хэсэгт тус агропаркт бойжуулсан 6.9 сая модыг 960 га талбайд тарина.

Мөн ойн зурвас бүхий хамгаалалтын ногоон хэрэм байгуулах, анги, салбар, боомтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, говийн бүсийн булаг, шанд бүхий баян бүрдийг хамгаалахаар төлөвлөөд байна.

Хилийн дагуу мод тарьж, ногоон хэрэм байгуулахад шаардагдах 16 сая модыг хангахын хилийн цэргийн 24 ангид “Мод үржүүлгийн төв”, таван ангид мод үржүүлгийн агропарк байгуулжээ.

Эдгээрийг өргөжүүлэн, жилд дунджаар 1.5-2 сая үрсэлгээ бэлтгэж, 2030 он гэхэд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх боломжтой гэсэн тооцоо гаргасан байна.

Бүх анги, салбарт мэргэжлийн агрономич томилон ажиллуулж эхэлсэн бөгөөд 3,000 гаруй гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийг анхан шатны сургалтад хамруулаад байна.

Хил хамгаалах байгууллага сүүлийн гурван сарын хугацаанд хилийн 28 анги, нэг тусгай салбарт мод үржүүлгийн таван агропарк, 24 төв байгуулсан.

17 нэр төрлийн 500 орчим мянган үрсэлгээ, суулгац суулган, үрийн тариалалт хийж, дунджаар 200 орчим мянган үрсэлгээ бэлтгэхээр төлөвлөжээ. Мөн нийт 700 орчим мянган мод болон үрсэлгээ бойжуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 2 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 49 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 цаг 11 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 3 цаг 20 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 29 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 40 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 49 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 52 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 57 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 4 цаг 0 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 35 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top