x

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орох тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдрийн байдлаар Хэрлэн болон Орхон голын эх, Сэлэнгэ мөрний адгаар, Хангай нурууны арын Хануй, өврийн Зэгэстэй, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ.

Харин Ховд, Онон, Балж, Улз голууд үерийн түвшинг 5-30 см-ээр давсан байна.

Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Дундговийн зүүн хойд, Хэнтийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно. Маргааш Хэрлэн гол Багануур дүүрэг болон Өндөрхаан сум орчимд, Онги гол Арвайхээр сум орчмоор, Ерөө гол Дулаанхаан тосгоноор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.3-31.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь өнгөрсөн хоногт Өвөрхангайн Хархоринд 31.0 мм, Бүрдэд 28.0 мм, Архангайн Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Булганы Рашаантад 18.0-19.0 мм, бусад нутгаар 0.1-15.0 мм хур тунадас оржээ.

Эх сурвалж: ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 2 цаг 22 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 2 цаг 29 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 3 цаг 21 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 3 цаг 31 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 5 цаг 13 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 7 цаг 41 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 7 цаг 51 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 7 цаг 57 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 8 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 8 цаг 12 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно 23 цаг 34 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 23 цаг 56 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Өчигдөр 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Өчигдөр 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Өчигдөр 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Өчигдөр 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Өчигдөр 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Өчигдөр 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Өчигдөр 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө...
Top