x

"Тэнэгүүд нийгмийн анги, давхаргаас үл хамаараад жигд тархацтай, бүлэг бүрд эзлэх хувь нь ойролцоо байдаг"

“Хоёр хулганын тухай үлгэр. Хоёр хулгана аягатай сүүнд унажээ. Эхний хулгана шууд бууж өгөн живж үхсэн. Харин хоёр дахь нь сүүг цөцгий болтол нь самардсан гэдэг. Тэгээд аяганаас гарч амьд үлдэж чаджээ”

Хоёр хулганад тохиолдсон явдлыг арай өөр талаас нь төсөөлөх гээд үзье. Хэрвээ нэг нь шууд бууж өгөхгүйгээр нөгөө хулганатайгаа адил самардсан бол юу болох байсан бол гэдэг талаас нь. Тэгсэн тохиолдолд аягатай сүү цөцгий болох хугацаа нь хоёр дахин богиносох байсан. Бас нэг хулганын зарцуулах энерги ч тийм хэмжээнд багасах байв. Гэвч харамсалтай нь нэг нь шууд үхээд өгсөн. За энэ ч яахав, нэг нь үхээд нөгөө нь амьд гарч. Хаа очиж гайгүй үр дүн. Харин хамгийн аймшигтай хувилбар нь тэр үхдэг хулгана хэрвээ монгол байсан бол юу болох бол оо??? Би үхэж байгаа бол чи ч үхэх ёстой гээд нөгөөдхөөсөө зүүгдээд хамт живж үхнэ гэх биз. Монголчууд бид “үхэх” мөрөөрөө үхэхгүй заавал “дэр” хийж чадрах гэж зүтгэдэг нь зовлонтой... 

Үүнийг тэнэглэлийн гуравдугаар хууль гэдэг. Бүүр “алтан” хууль нь. Уг хуулийг “тэнэг хүн гэдэг нь хэн нэгэнд эсвэл хэсэг бүлэг хүнд алдагдал учруулсан атлаа өөртөө мөн ашиг бус, алдагдал бий болгож буй этгээдийг хэлнэ” гэж томьёолдог. Өөрөөр хэлбэл хүнд лай болоод зогсохгүй, өөртөө ч гай болдог хүн. Энэ хууль манайд ёслол төгөлдөр үйлчилдэг. Тэгээд уг хуулиараа зохицуулагддаг нийгмийн харилцааны хүрээг тамын тогоо гэж бид нэрлэдэг. Монголын хууль гурав хоног гэх үг үүнд даанч хүртээлгүй. Тун чиг амь бөхтэй “хууль”... 

Дээрх хулганын тухай үлгэр гардаг кино бол Чадвал намайг бариарай. Том Хэнкс, ДиКаприо хоёр хулгайч цагдаа болж тоглодог. Нэгэн залуу луйварчин тоймгүй их гэмт хэрэг үйлдэж үйлдэж эцэст нь баригдан өөрийн “эрдэм чадлаа” ашиглан цагдаагийн албанд зүтгэжэхэлснээр дуусдаг. Мэдээж кино бол кино. Амьдрал бол шал өөр. Тэр тусмаа бидний хувьд. Учир нь хулгай луйвар гэдэг бидний амьдрах хэлбэр, амь зуух үндсэн арга хэрэгсэл. Тэгж амьдрахыг хүсээгүй нэгнээ хачин их ад үздэг. Амжилт бүхний ард асар том хулгай луйвар байх ёстой хэмээн эргэлзээгүй харддаг. Монголчууд бид ч яахав бүгд хулгайч луйварчид, харин биднийг тойроод баахан “цагдаа сэргийлэх” гэж хий хоосон айж түгшдэг. Хулгайч хүний амьдрал хэцүү...

Би юу хэлэх гээд байна гэхээр...бид өдөр болгон л большевик залбирал үйлдэхээс өөр юу ч чаддаггүй, боломж л олдвол бие биеэ эвтэйхэн тонгорчих гэсэн тамын тогооны тэнэгүүд болж дуусжээ. Большевик залбирал гэж үү? “Бурхан минь, намайг тэдэн шиг ухаантай, бас баян болгоод өгөөч” гэж эрүүл ухаантай хүн залбирдаг бол... большевикууд “Бурхан минь тэднийг над шиг тэнэг, над шиг ядуу тарчиг болгооч дээ” гэж нударга зангидан, шүдээ хавирдаг байна. М-Си-Эс нэг тансаг барилга өөрийн газарт, өөрийн хөрөнгөөр, өрөөлөөс түрүүлж барих юм гэнэ... Тэгтэл нөгөө хүнд гарууд маань тийм балай юм барьж байхаар нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуул гэх. И-март, Ки-Эф-Си монголд орж ирлээ... үүнийг сонссон нөгөө хэд маань монголыг солонгосчууд эзэллээ гэх юм уу, бидний үр хүүхдүүдийг генийн өөрчлөлттэй тахианы махаар цатгаж, илүүдэл жинтэй эр эм нь мэдэгдэхгүй хүн сүг болгох хятадын явуулга гэж орилолдох жишээтэй. 

Өнөөдөр чуулганаар нэгэн асуудлыг авч хэлэлцжээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. УИХ, Засгийн газраар нэгэнт хэлэлцээд дэмжигдсэн ажлыг сумын хурлын дарга эсэргүүцэж, бүүр болоогүй тогтоол гаргажээ. Тэгсэн ч энэ ажлыг гацааж чадахгүй бол хятадын элчин сайдаас хувийн шугамаар “туслалцаа” авах юм гэнэ. Тэнэг хүмүүс таны бодсоноос хамаагүй их байдаг нь тэнэглэлийн нэгдүгээр хууль. Хэрвээ тэр нөхөр ямар нэг эрх мэдэлтэй, нийгэмд нөлөөтэй бол хор хохирол нь хэд дахин үрждэг нь жам. Өнөөдөр ч яахав, сумын нэг хурган дарга. Сүртэй юм биш гэж та бодож магадгүй. Гэвч тэнэг биш хүмүүс тэнэгүүдийн хор хохирол учруулах чадварыг үргэлж дутуу үнэлдэг. Энэ бол тэнэглэлийн дөрөвдүгээр хууль болой.

Тэгээд болоогүй тэнэгүүд нь нийгмийн анги, давхаргаас үл хамаараад жигд тархацтай, бүлэг бүрд эзлэх хувь нь ойролцоо байдаг ажээ. Тодорхой хэлбэл, сумын захиргаа байна уу? Соёлын яам байна уу? Их хурлын танхимд ч, шинжлэх ухааны академид ч тэнэгүүд яг л ижил хувь хэмжээг эзлэн, хаа нэгтээ хэзээ ч хамаагүй Геростратын гавьяа байгуулах боломжийг анан хүлээж, тэсэж ядан суудаг гэнэ. Герострат гэдэг нь мөнхийн алдар нэр хүртэхийн тулд сүм шатаасан эртний нэг тэнэг. Гэтэл манайд "гавьяат" цолтнууд мундахгүй элбэг...

Жамъян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 5 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 17 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 7 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 16 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 16 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 17 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 18 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 19 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 20 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 21 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 46 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 48 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 48 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 49 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 53 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 45 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 49 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 49 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top