x

АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын зарим гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Цогтгэрэл, намын дарга Л.Гантөмөр, Үндэсний бодлогын хорооны дарга Д.Амгаланбаатар болон АН-аас сонгогдсон 42 гишүүнд хандан хамтарсан Засгийн газраас гарахыг шаардаж, албан бичиг гардууллаа. Энэхүү мэдэгдлийг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Уянга, намын гишүүд Л.Ганхөлөг, Д.Цогтбаатар нарын төлөөлөл хийв.

Тэд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, олон нийтийн дунд үүссэн бухимдлыг онцлон дурдаж, Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байхад АН-ын удирдлага Засгийн газрыг дэмжиж, Ардын намын “биет төлөөлөгч” мэт ажиллаж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Тэдний үзэж буйгаар АН-ын удирдлагууд Ардчилсан намын үзэл санаанаас зөрж, коммунист намын чиг баримжаа руу шилжиж, олон хууль тогтоомж, намаа дотоод дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан байна.

Ц.Уянга "Монголын төр данхайсан, төсөв үлэмж томорч, татварын дарамт нэмэгдсэн нь ард иргэд, бизнес эрхлэгчдийг хүндрэлд оруулж байна. Энэ бол зөвхөн МАН-ын буруу биш, хуулийн үндэслэлгүйгээр байгуулагдсан стандарт бус хамтарсан Засгийн газрын үр дагавар" хэмээв. Түүнчлэн АН-ын гишүүд улс төрийн хариуцлагаа ухамсарлан, ардчиллыг хамгаалах, шударга ёсыг сэргээх, сонгогчдын итгэл найдварыг даахын тулд хамтарсан Засгийн газраас даруй гарах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Д.Цогтбаатар "Өнөөдрийн нийгэмд үүссэн бухимдлын дийлэнх нь улс төрийн намууд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой. Ардчилсан нам нийгмийн өмнө үүрэг хүлээдэг улс төрийн хүчний хувьд авлига, эрх мэдлийн хуваарилалтад ил тод дуугарч, эрс шийдэл гаргах ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн бол, Л.Ганхөлөг "Манай нам Ардын намын дэмжигч биш, харин түүний хянан шалгагч, сөрөг хүчин байх үүрэгтэй" гэв.

Тэд шаардлагынхаа дагуу хамтарсан Засгийн газарт АН-ын төлөөллийг цаашид оролцуулахгүй байх, намын удирдлага албан тушаал эрх мэдэлд бус ардчиллын зарчимд нийцсэн шийдвэр гаргахыг шаардаж буйгаа илэрхийлэв. Мөн энэ шаардлагыг намын 42 гишүүнд, АН-ын УИХ дахь бүлгийн дарга болон дарга нарт албан ёсоор хүргүүлж, тэднээс тодорхой шийдвэрийг хүлээж байгаагаа мэдэгдлээ.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top