x

Барилгын салбарын шинэ 100 стратегийг танилцуулж, бүтээн байгуулалтын эринд уриалав

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ээлжит VII их хурал болж, барилгын салбарыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, үндэсний бүтээн байгуулалтад оролцох боломж, шаардлагыг хэлэлцэн, “Шинэ 100 стратеги”-ийг танилцуулав. Уг стратеги нь барилгын салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, салбарын тогтвортой өсөлтийг хангах, ирээдүйд үнэ цэнтэй нийгмийг бий болгох зорилготой.

Хууль эрх зүйн шинэчлэл

Барилгын салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, давхардал зөрчлийг арилгах, бизнес эрхлэгчдэд илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг зорьжээ. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй компаниудад тавих шаардлагыг чангатгаж, хариуцлага тооцох.

  • Хувийн хэвшлийн бүтээн байгуулалтын компанийн хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийг хохироохгүй байх тогтолцоог төр, төрийн бус байгууллагууд хамтран хөгжүүлэх.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ)-ыг сайжруулах сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.

  • Зөвлөх үйлчилгээний чанарыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Эдийн засгийн шинэчлэл

Барилгын норм дүрмийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, төсвийн үнэлгээг зах зээлийн зарчимд нийцүүлнэ. Төсөв зохиох аргачлалыг шинэчилж, томсгосон нормын тогтолцоог нэвтрүүлнэ. Тендерт шалгарсан компаниудад урьдчилгаа 30 хувийг олгодог санхүүжилтийн схемийг сэргээх санал гаргасан нь санхүүгийн дарамтыг бууруулахад чиглэж байна.
Мөн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах саналыг дэвшүүлж, иргэдийн амьдралын чанарыг дэмжих зорилт тавьжээ.

Хот байгуулалт, бүс нутгийн уялдаа

Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, мега төслүүдэд үндэсний компаниудыг 100 хувь оролцуулах бодлого баримтлаж байна. Үүнд:

  • Барилгын материалын лаборатори, хяналтын тогтолцоог бэхжүүлэх,

  • Үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах,

  • Гадаад ажиллах хүчний шаардлагыг судлан, төлбөрийн нөхцөлийг бууруулах санал гаргажээ.

Нийгмийн хамгаалал ба залуу боловсон хүчин

Салбарын ажилтнуудын тэтгэврийн асуудлыг тодорхой болгох, хувиараа ажиллагчдыг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ипотекийн зээлд хамруулах нөхцөлийг бодлогын түвшинд дэмжихийг зорьж байна.

Эдгээр санал, бодлогын чиглэлүүдийг холбогдох төрийн байгууллагад уламжлан, шийдвэр гаргуулах хүрээнд нэгдсэн холбоо нь идэвхтэй ажиллаж байгаа гэдгээ хурлын үеэр мэдэгдэв.

Эх сурвалж: Монголын барилгачдын нэгдсэн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top