x

Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан 11 жилийн дараа Францын нийслэл Парис хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтад Монголын талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Анн-Мари Дэкот нар оролцож, хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх хэд хэдэн чухал асуудлаар харилцан тохиролцолд хүрлээ.

Хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг нь цацрагийн хяналт, шинжилгээний олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулах асуудал байв. Уг лаборатори нь Дорноговь аймагт байгуулагдаж, цацраг идэвхит ашигт малтмалын хүний эрүүл мэнд, мал амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөлд хяналт тавих зорилготой. Францын талаас уг санаачлагыг дэмжихээ илэрхийлж, лабораторийн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Мөн энэ төслийн хүрээнд хараат бус хяналтын зөвлөл байгуулж, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн оролцоог ханган, хяналт-шинжилгээг ил тод, нээлттэй байлгах нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцов.

Үүнээс гадна:

  • Онцгой байдлын чиглэлээр нисдэг тэрэг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх,

  • Эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх,

  • Боловсрол, соёлын салбарт харилцааг өргөжүүлэхээр санал солилцов.

Хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон Францын Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан нь салбарын хөгжилд чухал түлхэц болно хэмээн талууд онцоллоо.

Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Франц улс дэмжин оролцохоо мэдэгдсэн юм.

Энэ жил Монгол, Франц хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн жил тохиож буй бөгөөд энэхүү уулзалт нь хамтын ажиллагааны шинэ хуудас нээж байна.

Эх сурвалж: ЗГХЭГ, Монгол Улсаас Франц улсад суугаа ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top