x

Засгийн газрын тусгай санг нэгээр нэмнэ

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, 2023 оны 12 дугаар сард УИХ-аар батлуулсан. Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. 

Хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь Засгийн газрын тусгай 26 сан дээр нэмээд "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-г байгуулахаар болжээ. Ингэхдээ Сэлбэ, Баянхошуу зэрэг дэд төвүүдийг орон сууцжуулахад зориулсан байна. 

Хуулийн төсөлд "Сангийн хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн нөхөх олговрын зардал,  айл, өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг буруулах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах шинээр барих, орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хүүгийн зөрүүг төлөх зэрэгт зарцуулна" гэсэн байна.

Сангийн хөрөнгө нь, 

-Улсын болон орон нутгийн төсөв

-Дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө

-Сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого

-Бусад эх үүсвэрээс бүрдэнэ. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Хотын дарга Х.Нямбаатар шийдвэрлэнэ. 

Сэлбэ дэд төвийн орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгоно

Сэлбэ, Баянхошуу дэд төвд барьж буй орон сууцнуудыг иргэдэд урьдчилгаа төлбөргүй, түрээслээд өмчлөх хэлбэрээр  өгөх бөгөөд үүнд нь шаардлагатай хөрөнгийг тус сангаас гаргах юм байна. Харин санхүүжилтийн эх, үүсвэр түүний хүүгийн зардлыг Монголбанкнаас буюу төсвийн хөрөнгөөс гаргахаар бүр үнэт цаас гаргаж ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ. 

Хуулийн төслийн танилцуулгад "Тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зөрүүний нийт татаас болох 24.4 тэрбум төгрөгийг одоогийн өртгөөр орон сууцанд шилжүүлэн тооцвол 122 ширхэг (50мк.в, өрөө) орон сууц юм. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зөрүүгийн татаасыг шийдвэрлэснээр 122 иргэнд олгогдох боломжийг 1,597 иргэн болгон орон сууцанд орох өрхийн боломжийг 13 дахин нэмэгдүүлж байна. Хүүгийн татаасаас бусад зардал болох хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эргэн төлөлт нь гэрээний дагуу орон сууцанд орсон иргэдээс эргэн төлөгдөнө. Гэр хорооллын хөгжлийн сангийн зориулалтад тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэх болон Төрийн албан хаагчдын орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top