x

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хувьцаагаа хэзээ арилжаалах вэ?

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2021 оны урьдчилсан тайлангаа гаргажээ. Тайланд оны эхний арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар (төсвийн жил дуусахаас нэг сарын өмнө) тус үйлдвэр нэг их наяд 157 тэрбум 986,5 сая буюу ойролцоогоор нэг их наяд 158 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсөн байна. Энэ нь өнгөрөгч 2020 оны төгсгөлд улс, орон нутгийн төсөвт нийтдээ нэг их наяд төгрөг төвлөрүүлсэнтэй харьцуулахад даруй 150 тэрбум төгрөгөөр давсан байна.

Мөн дээр нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Засгийн газраас баталсан 211-р тогтоолыг хэрэгжүүлэхээр “айл өрхийн ус, дулаан, цахилгааны төлбөр, хог хаягдлын зардалд” 828 тэрбум 500 сая төгрөгийг Сангийн яамны тусгай дансанд байршуулсан гэжээ. Нийт дүнгээрээ хоёр их наяд орчим төгрөг болж байна.

Энэ мөнгийг 2021 оны батлагдсан төсөвтэй харьцуулбал төсвийн нийт орлогын (11 их наяд 797,8 тэрбум төгрөг) бараг 17 хувь болж байна. Төсвийн орлогын 1/6-ээс илүүг Эрдэнэт үйлдвэр дангаараа үйлдвэрлэжээ гэсэн үг.

Мэдээж үүнд хамгийн голлох нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт. Манай улсаас экспортод гаргасан зэсийн баяжмалын хэмжээ өмнөх оныхоос өсөөгүй ч борлуулалтын орлого 97.8 хувь буюу бараг хоёр дахин өссөн байна. Нүүрсний хувьд ч мөн ижил. Экспортод гаргасан нүүрсний хэмжээ өмнөх оныхоос  37.5  хувиар буурсан байхад үнийн дүн нь өмнөх оныхоо түвшинд байх жишээтэй. Хэрвээ хил гааль дээрээ асуудал үүсгээгүй бол үүнээс ч илүү орлого олох боломж бидэнд байсан гэсэн үг.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад энэ бол биднээс шалтгаалахгүй орлого. Ердөө өнөө жил орсон хур бороо өнгөрсөн жилийнхээс арай илүү устай байлаа л  гэсэн үг. Учир нь зах зээлийг бид удирдаж чадахгүй. Бидний удирдаж чадах зүйл бол үйлдвэрлэлээ өртгөтгөх, бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, технологио сайжруулах... Богино хугацаанд биш, байнгын үр ашигтай ажиллахыг эрмэлзэх ёстой гэсэн үг. 

2016 оны зургадугаар сард ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д зарсан. Харин Монгол Улсын Засгийн газар 2019 оны гуравдугаар сард “Монголиан коппер корпорейшн”-ы өмчлөлд байсан үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид хураан авч,  “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.

Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулсан. Түүний араас ямар өөрчлөлт гарсан бэ?

Үйлдвэрийг төрийн өмчид 100 хувь авахаас өмнө хувьцаа эзэмшигчид 2017-2019 онд геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийж, Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын хугацааг 20 жилээр сунгасан, цаашид 60 жил ажиллах боломжтой тухай зарлаж байлаа. Тэр хэрээр үйлдвэрлэлийг өргөтгөх, технологийг сайжруулах ёстой. Ямар ч байсан “үндсэн чиглэл”-д тусгасан катодын зэсийн үйлдвэр маань мөрөөдөл хэвээр байна. Гурван жил өнгөрчихөөд байхад нэг ч төгрөг төсөвт суулгаагүй. Түүхэндээ анх удаа зэсийн үнэ 10 мянган доллараас хол давчихаад байгаа энэ үед “зэсийн ганц үйлдвэртэй байсан бол уу?” гэж амаа барих хүн олон. 

Сайн мэдээ ганцаараа ирдэггүй гэж үнэн бололтой. Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, орлогч захирал Д.Үүрийнтуяа нар АНЭУ-аас 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх зээл авсан гэх мэдээлэл ч бас анхаарал татаж эхэллээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нөхөд "Зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлтээ манайд тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан” гэж байгаа ч тэр нь зөв зам мөн үү?

Ер нь цаашид "Эрдэнэт үйлдвэр" яаж хөгжих ёстой юм бэ? Үйлдвэрийг төрийн өмчид 100  хувь авсан нь түр хугацааны зохицуулалт байсан уу, эсвэл?

Угаасаа үе үеийн улстөрчдын хувьд “Эрдэнэт” үйлдвэр дуртай цагтаа очиж саалтуураа шургуулдаг “саалийн үнээ” л байсан. Тэр ч хэвээрээ ч үргэлжлэх юм шиг байна. Иргэдийн цахилгаан, дулааны үнийг төрийн компаниар төлүүлж буй үйлдэл ч гэсэн түүний нэг хэлбэр.

Тиймээс яг одоогийн энэ системээр явбал төр нь амжилттай яваа компаниудаа сорчилж идээд, тэд нар нь бүтээгдэхүүнээ барьцаалж гаднаас зээл аваад, өрөндөө баригдаад дуусч магадгүй.

Нэг зүйлийг сануулахад МАН 2019 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахдаа “Иргэддээ хувьцаа хэлбэрээр тарааж өгнө” гэж амласан. Гэхдээ энэ удаа “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа шиг нийтээр нь дампууруулахгүйн тулд “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэддээ нээлттэй арилжаалъя. Тэр нь үйлдвэрт ч, иргэнд ч ашигтай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 11 цаг 19 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 22 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 11 цаг 23 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 11 цаг 24 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 11 цаг 24 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 11 цаг 25 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 11 цаг 26 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 13 цаг 29 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 13 цаг 31 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 13 цаг 32 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 13 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 13 цаг 34 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 14 цаг 11 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 14 цаг 11 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 14 цаг 21 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 14 цаг 22 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 14 цаг 23 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 14 цаг 24 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 14 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 14 цаг 28 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top