x

Сайд Л.Энх-Амгалан “Мянган инженер” төслийн хэрэгжилтийн хугацааг хоёр жилээр сунгах санал гаргав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт Япон улсын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны яам өнөөдрийн байдлаар ЖАЙКА байгууллагатай хамтран таван төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Амжилттай хэрэгжиж буй төслийн тухайд “Мянган инженер” төсөл үр дүнгээ өгч, анхны 98 төгсөгч бүгд ажлын байртай болсон. Энэхүү төсөл нь мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, их сургуулийн хамтарсан судалгааг дэмжих хөрөнгө оруулалт болж чадсан юм.

Цаашид Монгол Улсад нутагшуулсан гурван коосенийг бэхжүүлэх, тоог нэмэгдүүлэх, орон нутагт ийм төрлийн сургууль байгуулах болон төслийн хэрэгжилтийн хугацааг хоёр жилээр сунгах мөн судлаачдыг нэмж сургах саналтай байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хүрээнд зориулалтын гал тогооны газар барих, хоол үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах хамтарсан төслийг боловсруулан ЖАЙКА байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв. Цар тахлаас үүдэлтэй хичээл, сургалтын хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас дэмжсэн. Хоцрогдлыг арилгах чиглэлээр хамтарч ажиллах боломжтой хэмээв.  

Уулзалтын үеэр АШУҮИС-ийн Эмнэлгийн менежментийг боловсронгуй болгох ЖАЙКА-ийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн онцолж, Монгол-Японы эмнэлэгт Японы 3-4 эрдэмтэн, профессор, эмч нарыг богино болон урт хугацаанд ажиллуулах, Японы эмнэлзүйн менежменийг монгол эмч, багш нарт ажлын байран дээр нь сургах саналыг дэвшүүллээ.

Боловсролын салбараас гадна шинжлэх ухаан, инновацын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ сайд Л.Энх-Амгалан илэрхийллээ.

Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эрико хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулаад сургалтын хоцрогдлыг арилгахад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. “Мянган инженер” төслийн хувьд Японы их, дээд сургуулиудтай хамтарч судалгаа хийдэг. Ингэснээр судалгаагаар мэргэшиж буй эрдэмтэд Япон улстай харилцаа холбоо тогтоох нь ихэссэн болохыг онцлон хэлсэн юм.  

Мөн түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “COVID-19” цар тахлын үед ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирсэн автомакс, ариутгалын спирт болон жавелинийг төрийн өмчийн 662 сургууль, 905 цэцэрлэг, 552 дотуур байранд хүргүүлж, халдварын эсрэг арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлж байгаад болон боловсролын салбарт бодитой хөрөнгө оруулалт хийж байдагт талархал илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 2 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 6 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 10 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 14 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top