x

"Хүний эрхийг нэгдүгээрт тавих нь амар амгалан амьдралын үндэс"

Өнөөдөр "Олон улсын Хүний Эрх"-ийн өдөр. Энэ өдрийг 1950 оноос эхлэн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Үймээн самуун, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, өлсгөлөн гээд хүнийг хүн ёсоор амьдрах бүх л бололцоог нь хаасан он жилүүд дэлхийн 2-р дайныг дуустал үргэлжилсэн гэж болно. Энэ л хүнд он жилүүдийн дараа дэлхий нийтээрээ хүний эрхийг нэгдүгээрт тавих нь амар амгалан амьдралын үндэс гэдгийг ойлгож, НҮБ-аас 1948 оны 12-р сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг баталжээ. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм. 

Монгол Улсын хувьд 1961-онд НҮБ-ын гишүүн орон болсон ч "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын талаар олон нийт огт мэдээлэлгүй байдаг байж. Энэ нь тухайн цаг үеийн улсын бодлого, үзэл сурталтай ч холбоотой байсан байж болох талтай.

Харин 1989 оны намар тухайн үеийн ЗХУ-д боловсрол эзэмшсэн С.Амарсанаа гэх сэтгүүлч залуу худалдаж авсан орос сэтгүүл дээрээсээ "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" гэгчийг анх олж уншжээ. Үүнээс л ийм чухал зүйл дэлхий нийтэд байдаг гэдгийг санаа нийлсэн нөхдөдөө ярьж, хэлэлцэж явсаар анхны ардчилсан хувьсгал гарах очийг үсэргэжээ.

Ийнхүү С.Амарсанаа нарын 10 гаруй залуу "Монголын ардчилсан холбоо" гэж байгуулан 1989 оны 12-р сарын 10-ны өдөр анхны цуглаан зохион байгуулж, дуу хоолойгоо нийтэд хүргэж байв. Тэр цаг үед тухайн цуглаанд 30 гаруй хүн л ирсэн гэдэг.

Энэ л үеэс залуу үеийнхэн нуугдмал байсан шинэ зүйлийг соргогоор тусган авч, хүн бүрт эдлэх ёстой эрхийг нь таниулах эхний алхмуудыг хийж, 1990 онтой золгожээ. 

Ингээд та бүхэнд "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын талаар товч мэдээлэл хүргэе.

Тунхаглал батлагдсан түүхээс

1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан.

Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа  Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан байна. Тунхаглалын төсөл боловсруулах ажлын хэсгийг АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтын эхнэр Элеонар Рузвельт удирдаж, нэг жилийн хугацаанд боловсруулж дууссан аж. Харин НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ний өдөр батлан, 1950 оноос  Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэх болжээ.

Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн 375 хэлээр орчуулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэн, түүнээс салбарласан хүний эрхтэй холбоотой гэрээ, конвенц, хууль, эрх зүйн баримт бичгүүд гарсаар байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ

Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.

Дашрамд, Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 36 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 6 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 10 цаг 3 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 10 цаг 3 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 10 цаг 8 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 10 цаг 9 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 10 цаг 12 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 12 цаг 34 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 12 цаг 40 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 12 цаг 41 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 12 цаг 42 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 12 цаг 43 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 12 цаг 48 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 14 цаг 22 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 14 цаг 22 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 14 цаг 22 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 14 цаг 23 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 14 цаг 23 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 14 цаг 26 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 14 цаг 26 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top