x

МУИС-ийн багш нар УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлжээ

МУИС-ийн эрдэмтэн багш, судлаачид УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргалаа. Уг уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын 2020 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна.

Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь зөвхөн ШУА төдийгүй Монголын нийт шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны их сургуулийн эрх ашгийг шууд хөндөж байгаа учраас үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийн эрдмийн хамт олны дуу хоолойг та бүхэнд хүргэхийг зорилоо.

Шинжлэх ухааны хараат бус бие даасан байдал, мерит зарчим, шударга өрсөлдөөн, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, инновац, шинэ технологийг нэвтрүүлэх, хуулийн өмнө тэгш байх нь Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжлийн гарц хэмээн МУИС-ийн эрдэмтэн багш, судлаачид үздэг билээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль болон УИХ-д өргөн барьсан тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нэг байгууллагад зориулагдсаны зэрэгцээ шинжлэх ухааны тогтолцоонд монопольчлол, үндэслэлгүй давуу байдлыг бий болгоход чиглэжээ. Мөн шинжлэх ухааны чөлөөт өрсөлдөөн, бие даасан, хараат бус байдал, академик эрх чөлөөг боомилсон, байгууллагын дотоод дүрэм, журам, хэргэм зэргийг хуульчилж шинжлэх ухааны бусад оролцогчид болон нийгэмд тулган хүлээлгэх оролдлого гэж бид үзэж байна.

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн 3 заалт, 6 хуулийн 13 заалт, бодлогын 3 баримт бичгийн 6 заалт, нийтээр даган мөрдөх 2 дүрэм, журмын 5 заалттай зөрчилдөж байгаа юм. Үүнээс үзэхэд дурдсан хууль, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олон нийт, оролцогч талуудын саналыг тусгаагүй, зөрчилтэй, үндэслэл муутай дутуу боловсруулагдсан ажээ. 

Иймд МУИС-ийн эрдмийн хамт олон УИХ-ын эрхэм гишүүдэд уриалах нь:

  • Хүчин төгөлдөр үйлчилж буй ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “Шинжлэх ухаан, технологийн тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, судалгааны их сургуулийн талаарх бодлогын үзэл санаа, зүйл заалттай уялдуулан шинээр найруулах, эс бөгөөс хүчингүй болгох.

  • Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгохдоо а. Мерит зарчимд үндэслэсэн шударга өрсөлдөөнийг дэмжих, б. Өндөр түвшний үр дүн, өгөөжтэй, практик шийдэлд баримжаалсан, нийгмийн өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэх инноваци, шинэ технологийг амжилттай бүтээж, хэрэглээнд нэвтрүүлж буй байдлыг шалгуур үзүүлэлт болгох, в. Нэг байгууллагад үндэслэлгүй давуу байдал олгохоос татгалзах, хуулийн өмнө тэгш байх зарчмыг иш үндэс болгох, г. Шинжлэх ухааны бие даасан, хараат бус байдлыг эрхэмлэх зэрэг зарчим дээр суурилах ёстой билээ.

Дурдсан хууль тогтоомж, хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ, санал зөвлөмжийн дэлгэрэнгүйг Та бүхэнд хүргүүлэх болно” хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 6 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 10 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 14 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 18 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top