x

Нийслэлээс газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо

Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын 2018 оны А/168 дугаар захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсэг” Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор   орц, гарц болон явган хүний зам хаасан зөрчлүүдийг газар дээр нь шалгаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд зуслангийн ногоон бүсэд орц гарц гаргах, төвийн хэсэгт орц, гарц чөлөөлөх, илүү талбай татсан, 2 жилээс дээш газраа ашиглаагүй, мөн зөөврийн контейнер, ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй ачиж байршуулсан  зөрчлүүдийг шалгаж арга хэмжээ авах юм байна.
Энэ ажлын хүрээнд өчигдрөөс эхлэн  Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто зам, нийтийн эзэмшил, бусдын орц, гарцыг хаасан газрын зөрчлийн судалгааны дагуу  орц, гарц чөлөөлөх ажилтай газар дээр нь  очиж танилцлаа.

Тус ажлын хэсэг НАЗХГ, НГА, НМХГ, НХТЕТГ болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс багтсан юм. Энэ үеэр  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн газрын алба, дүүргийн газрын албаныхантай  хамтран гаргасан хуваарийн дагуу долоо хоногт  хоёр удаа зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах  шаардлагатай газруудыг шалгаж, танилцах  хэрэгтэй байна.  Ажлын хэсгийн судалгаанд хамрагдсан зөрчилгүй чөлөөт орц, гарц явган хүний зам хаагдсан байршлуудыг газар дээр танилцаж зохих арга хэмжээ авна. Нийслэлийн засаг даргын захирамжийн хугацаа дуустал  зөрчилтэй газруудаар шалгалтаа долоо хоног бүр хийж, чөлөөлөгдсөн эсэхийг шалгаад хариу мэдэгдэж ажиллах хэрэгтэй” гэв.

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны 24 дүгээр сургуулийн урд талбай, тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах Мандухай зочид буудлын урд талбай, Урт цагааны урд талд үйлчилгээний төв хашаагаа сунгасан, ард талд нь зөвшөөрөлгүй хашаа татсан, дүүргийн цагдаагийн хэлтсийн ард талд хашаа татсан гэх мэт зөрчлүүд байгаа аж. Үүнээс гадна Бөмбөгөр худалдааны төвийг тойрсон хэд хэдэн зөрчил  илэрсэн бөгөөд тус зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Аж ахуй нэгжүүдэд тодорхой хугацаатай шаардлага хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү холбогдох албаныханд үүрэг болголоо.

Иргэдийн зүгээс зам чөлөөлөх ажил дээр санал хүсэлтээ илэрхийлж, нийслэлээс зохион байгуулж буй энэхүү ажлыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд зам чөлөөлж буй байршил, ажлын явц болон бусад холбогдох мэдээллийг тухай бүрт нь Ажлын хэсэгт мэдээлж байхаа хэлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 15 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 19 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 24 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 41 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 44 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 49 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 2 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 56 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top