x

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор ашиглалтад орлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар хичээлийн жилийн нээлтийн өдөр 147 дугаар сургууль, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубын хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр баригдаж ашиглалтад ороод байгаа. Тус хороонд улсын цэцэрлэг сургуульгүй учраас хорооны хүүхдүүд Амгалан цогцолбор, 14 дүгээр сургууль, 97 дугаар сургууль, 53 дугаар сургууль, 44 дүгээр сургууль, Баянзүрх цогцолбор сургуулиудад хуваагдаж суралцдаг байсан. 147 дугаар сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хол явах шаардлагаггүй болж, харьяаллын дагуу сургуульдаа суралцах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар 89 багш, 22 ажилтан, 1135 сурагчтайгаар хичээлийн шинэ жилийн сургалтаа эхлүүллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүүхдүүдийн сурч боловсрох орчинг нь сайжруулж, зориулалтын сургууль шинээр барихад анхаарна. 2020 он гарсаар 30 сургууль, 45 цэцэрлэг ашиглалтад орсон бол ондоо багтаан 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилга, өргөтгөл, сургуулийн 24 дотуур байрыг ашиглалтад оруулна” гэдгийг онцолсон.

Үүний дараагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт ажиллав. Тус цогцолбор нь 0-3 хүртэлх насны хүүхдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж байсан. 2013 оноос хойш уг цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдож, барилгын асуудал хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан юм. Ийнхүү долоон жил гацсан цэцэрлэгийн шинэ барилгын хөрөнгийг 2018 онд шийдүүлснээр 5.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хүүхдийн сэргээн засах зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн барилгыг ашиглалтад орууллаа.

Энэхүү цэцэрлэг, ясли ашиглалтад орсноор тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх юм. Энэ хичээлийн жилд 165 хүүхдийг хамруулж байна.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн байдлаар 27 сургуулийг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулаад байна. Үүн дотор сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор бол тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сурч, хүмүүжих боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Мөн эрүүл мэндийн үйлчилгээг нэг багш нэг хүүхэдтэй ажиллах байдлаар үзүүлдгээрээ онцлогтой. 2013 оноос хойш 10 дугаар яслийн асуудал хүндрэлтэй байсныг хөрөнгө санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, ашиглалтад оруулж байна. Цаашид тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөдөлгөөнт, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх цогцолбор сургуулийг байгуулах хэрэгцээ шаардлага бий. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүдийн оролцоо ч мөн чухал” хэмээв.  

БСШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг “Саажилттай болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээ, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Манай улсад энэ төрлийн цэцэрлэг байгуулах хэрэгцээ шаардлага бий. Түүнчлэн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг ердийн хүүхдүүдтэй хамт суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Нийслэлийн хэмжээнд нийт зургаан тусгай сургууль, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Яамны зүгээс тусгай сургууль, цэцэрлэгийг ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшид арга зүйн дэмжлэг үзүүлдэг төв болгон хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байна” гэлээ.

Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын Хөгжмийн багш У.Билэгжаргал “Ийм сайхан сургуулийг ашиглалтад оруулахад анхаарч, тусалсанд баяртай байна. Хөгжмийн хичээл сайжруулсан хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа. Суралцагч хүүхдүүд маань их идэвх зүтгэлтэй хичээлдээ оролцдог” гэсэн юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 20 цаг 1 мин Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 23 цаг 13 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 23 цаг 19 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр 13 цаг 10 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top