x

Кембрижийн хөтөлбөрөөр явах уу, Үндэсний сургалтын хөтөлбөрөө сайжруулаад явах уу, давуу, сул тал нь юу байна?

Нийт дунд сургуулийн 10 хувийг Кембрижийн лицензтэй хөтөлбөрөөр явуулах уу, эсвэл Үндэсний сургалтын хөтөлбөрөө сайжруулаад явах уу гэсэн хоёр талын байр суурийг шинжилж, давуу, сул талыг нь дэнсэлж тунгаахыг хичээе.

Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон сайн тал мэдээж байгаа боловч нөгөө талд ямар эрсдэл, сул тал байгааг мөн тунгааж, бид юуг аваад, юуг алдах вэ гэдэгтээ дүн шинжилгээ хийж үзсэнээр зөв шийдвэрт хүрнэ гэж үзэж байна.

Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн давуу тал, боломж

  1. Зөвхөн мөнгөтэй айлын хүүхдүүд хувийн сургуульд заалгадаг олон улсын хөтөлбөрөөр жирийн айлын сурлага сайтай хүүхдүүдийн зарим хэсэг суралцах боломжийг нэмэгдүүлнэ. Мэдлэг ур чадвар байвал энэ сургуульд илүү олон хүүхэд төлбөргүй суралцах боломжтой болно гэсэн үг.

  2. Байгалийн ухааны хичээлүүдийг Англи хэлээр орж, хүмүүнлэг, нийгмийн хичээлийг Монгол хэлээр орох хос хэлний хөтөлбөр хэрэгжиснээр, Монгол хүүхдүүдийн болон багш нарын Англи хэлний чадвар сайжирна.

  3. Кембрижийн хөтөлбөрийг дэлхийн олон сургуульд хүлээн зөвшөөрдөг учраас, шалгалтаа өгөөд өөрийн боловсролын төвшинг хүлээн зөвшөөрүүлж, гадаадын их дээд сургуульд орох боломжоо нэмэгдүүлнэ. Энэ сургуулийг төгсөгчид дэлхийн нэртэй их дээд сургуульд тэнцэж, тэтгэлэг авах боломж нь нэмэгдэнэ.

  4. Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Монгол багш нарын чадавхи дээшилж, уламжлалт цээжлэлтийн аргыг халж, идэвхтэй сургалтын арга зүйгээр заах чадвар нэмэгдэнэ. Хөндлөнгийн үнэлгээгээр сурлагын чанарын үзүүлэлт илүү тодорхой болно.

  5. Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарсан сайн туршлагыг үндэсний хөтөлбөрийг сайжруулахад тусгана.

Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн сул, эрсдэлтэй тал

  1. Боловсролын тэгш бус байдал гаарах: Цөөн хүн амтай Монголчуудын хувьд хүүхэд нэг бүрийг боловсруулах нь бидний гол хөгжлийн стратеги. Цөөхөн хүүхдээ дотор нь хэдэн хэсгээр ялган ангилж, эдийн засгийн чадвар, хаана оршин сууж байгаа, болон нийгмийн гарал угсаа, IQ-ийн төвшнөөр нь, улсын, хувийн, Кембрижийн, лаборатори сургуулийн гэж олон хэсэг ялгаварласнаар боловсрол нийгмийн тэгш бус байдлыг дэвэргэж, нийгмийн хэт зөрүүтэй байдал нь хойшид нийгэм эдийн засгийн том хохирлыг дагуулах үндэс болно. Улсын сургуулийн 10%-д олон улсын хөтөлбөр хэрэгжлээ гэхэд, үлдсэн 90%-д тэгш хүртээмж, тэгш боломж, тэгш гараа үйлчлэхгүй. Тэгэхээр ардын хүүхдээ алагчилж, хамаг мөнгөөрөө 10-ийг нь айлд суулгаж юм сургая гэж найдаад, 90 хүүхдээ гаргуунд нь хаяхтай агаар нэг болно.  

  2. Монгол амин чанар бүдгэрэх: Хос хэлний хөтөлбөр хэрэгжиснээр байгалийн ухааны буюу эдийн засгийн өндөр ач холбогдолтой хичээлүүд  Англи хэлээр орж, Англи хэл илүү чухлаар тавигдана. Харин үндэсний хэлээр заах Монгол бичиг, түүх, нийгэм, уран зохиол гэх мэт хичээлүүд ач холбогдол багатайд тооцогдож, Монгол хэлний үнэ цэнэ хэрэглээ буурах, хэрэглээ багассан хэлний хүч буурах эрсдэлтэй. Өнөөдөр үндэсний хэл тухайн үндэстний оршин байхын ялангуяа цөөн хүн амтай ард түмний хувьд ямар амин чухал болохыг Өвөр Монголд өнөөдөр болж буй үйл явдал гэрчилнэ.  Хэл бол зөвхөн ойлголцох төдий хэрэглээний үүрэг төдий биш, тухайн улсын амин чанар, сэтгэлгээний үр үндэс, хүн төрөлхтний оюуны санд оруулсан Монгол хүний оюуны бүтээлийн амин хэлхээ учраас Монгол хүн өөрсдийн хэлээр боловсорч суралцах нь улсын аюулгүй байдлын чухал хэсэг. Хэл бол зөвхөн хэрэглээ биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хоёр хөршид байгаа Монголчууд хэл бичгээ бусдаар эзэрхийлүүлж байгаа ч тэмцсээр байна, харин бид өөрсдөө сайн дураараа хэлээ мохоох уу? Англи хэлийг хэрэглээний төвшинд хүүхдүүд тэртээ тэргүй цахим орчинд сураад ус, цас болоод байна.

  3. Үндэсний боловсрол судлаачдын чадавх сулрах: Кембрижийн хөтөлбөрийг шууд авч хэрэгжүүлэхээр Монголын боловсрол судлаачид толгойгоо ажиллуулж, хөтөлбөр боловсруулах шаардлагагүй болно. Үүний дүнд зөвхөн бусдын хийснийг орчуулаад, хуулаад, заагаад байх түвшинд монголын боловсролынхны толгой ажилладаг болж, боловсролын инновацыг Кембрижид хийдэг, харин Монголын багш нар, боловсрол судлаачид зүгээр гүйцэтгэгч нар болно. Оюуны баялаг өвтэй улс бүр өөрийн үндэсний сайн хөтөлбөрөө өөрсдөө хөгжүүлж явахыг эрмэлздэг. Англи улс гэхэд Кембрижийн их сургуулийнх нь хөтөлбөр байсаар байтал өөрийн үндэсний хөтөлбөрөөр л явдаг. Кембрижийн хөтөлбөрийг олон оронд нэгж сургуулийн төвшинд хэрэгжүүлж байгаа боловч, улс үндэсний төвшинд, үндэсний хөтөлбөр тэр чигтээ Кембрижийн хөтөлбөрөөр явна гэвэл энэ тухайн улсыг өөрийн хөтөлбөр боловсруулах чадавхигүй, үндэсний оюуны баялаггүй, чадавхигүйг илэрхийлж буй үзүүлэлт болно.

  4. Кембриж нэртэй ‘махан’ орчуулгын сул хөтөлбөртэй болох: Лаборатори гурван сургуульд багш сурагчдыг шилж байгаад авсан учраас бүх хичээлийг Англиар үзээд тодорхой хэмжээнд хэрэгжүүлж болж байсныг бусад 30 сургуульд туршиж үзсэн. Гэтэл тэдгээр 30 сургуулийн хэлний чадавхи сул учраас бүх сургалтын материалыг орчуулах хэрэг гарсан. Гэвч орчуулга сул, бүх түвшний материал бэлэн бус, эцэслэгдээгүй учраас, мөн багш нарыг Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйгээр сургаагүй учраас, орчуулгын энэ хөтөлбөр үр дүнгүй болсон. Тэгвэл 30 сургуульд туршаад бүтэлгүйтсэн энэ орчуулгын хөтөлбөрийг хэрхэн засаж 90 сургуульд хэрэгжүүлэх вэ?  Хэрвээ энэ мэтээр орчуулна гэвэл бүх материалыг орчуулах, хөтөлбөр өөрчлөгдөх болгонд нь орчуулах маш их зардал гарна. Байгалийн ухааны хичээлийг орчуулалгүй Англиар орох гэж байгаа бол бүх багш нарын англи хэлний чадварыг сайжруулахад мэдээж нилээдгүй цаг хугацаа, зардал шаардана. 

  5. Кембрижийн хөтөлбөрийн зардал өндөр: 10%-д үйлчлэх лицензтэй хөтөлбөрт сургуулийн тоогоор жил бүр улсаас мөнгө төлөх, мөн байгалийн ухааны багш нарыг англи хэлжүүлэх, сургалтын материалыг орчуулахад маш их зардал гарна. Тэгвэл тэр төсвийг өөрийн үндэсний хөтөлбөрийг сайжруулахад, багшаа хөгжүүлэхэд, багш бэлтгэх сургалтыг сайжруулахад тууштай зарцуулбал яах вэ?

Дүгнээд үзэхэд Кембрижийн хөтөлбөрөөр явахад мэдээж цөөнхийн сайн сайханд үйлчлэх олон давуу тал байгаа ч, олонхийн буюу үндэсний эрх ашигт нийцэхгүй олон сул тал эрсдэл үүнтэй зэргэцээд байж байгааг дэнсэлж үзээд олонхийн эрх ашгийн талд шийдэх нь зөв болов уу.  Кембрижийн хөтөлбөрийн гол давуу талыг сургалтын идэвхтэй арга зүй, тунгаан цэнэх ур чадварыг илүү хөгжүүлж байгаа байдал, англи хэлний чадварыг илүү хөгжүүлдгээр авч үзэж байгаа бол үндэсний хөтөлбөрөө энэ чинээнд хөгжүүлж чадах хүний нөөц, чадавх манайд бүрэн байгаа. Гэвч түүнийг хийх ур чадвартай хүмүүсийг  хийх ёстой байранд нь  байлгадгүйгээс, боловсролын яамны бодлого тогтворгүйгээс болоод бид үндэсний хөтөлбөрөө сайжруулах ажлыг удаашруулсаар байгаа.

Японы Жайка байгууллагаас манай үндэсний хөтөлбөрт хийсэн үнэлгээнд  Монголын нөхцөлд засгийн газар өөрчлөгдөхөд сургалтын хөтөлбөрийг өөрчилж байсан нь өмнөх хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа хийх, үнэлгээ өгөх, сайжруулах төлөвлөгөө гаргах зэрэгт хүндрэл учруулж байсан. Мөн шинэ болон хуучин хөтөлбөрийн уялдаа холбоо, ялгаатай тал зэрэг нь ойлгомжгүй байх нь багш нарт хэрэгжүүлэхэд төвөгтэй байдал үүсгэж байгааг цохон тэмдэглэсэн. Монголд хөтөлбөр боловсруулах менежментийн төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах процессийг тасралтгүй хийдэггүй, судалгаанд суурилж шинэчлэл явуулдаггүйгээс үндэсний хөтөлбөр сул байгаа. Тэгвэл бид өнөөдрөөс үндэсний хөтөлбөрөө ул суурьтайгаар хөгжүүлж эхлэх бүрэн боломжтой. Кембрижийн 3 сургуульд хэрэгжүүлсэн сайн туршлагыг бид үндэсний хөтөлбөртөө тусгах нь маш их давуу талтайг мөн хүлээн зөвшөөрч, авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, хүн төрөлхтний оюуны үнэт зүйл болон Монгол хүний үнэт зүйлд тулгуурласан, зөвхөн шинжлэх ухааны мэдлэг чадвар төдий бус сэтгэлийн боловсролыг хөгжүүлсэн, орчин үеийн дижитал эрин үед бэлтгэсэн, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, тэгш хамруулах сургалтын хөтөлбөрийг бид өөрсдөө эзэн нь байж боловсруулах чадавхи хүний нөөц, ур ухаан Монгол хүнд байгаа учраас Кембрижид итгэдэг шигээ Монгол хүндээ итгэж, үндэсний хөтөлбөрөө боловсруулах менежментийг зүй тогтлоор нь өөрсдөө хэрэгжүүлж эхэльe!

Боловсрол судлаач Г.Орхон

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 4 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 13 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 16 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 21 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 24 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top