x

Гэртээ марихуан тариалж байжээ

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир дахин хар тамхины хэрэгт холбогдлоо. Тэрбээр өмнө нь прокуророор ажиллаж байхдаа хар тамхи хууль бусаар олж авсан, хавтаст хэрэг шийдвэрлэлгүй олноор дарагдуулсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байсан юм. Тэгвэл түүнийг дахин өнгөрөгч баасан гарагт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд баривчилжээ. Түүнтэй хамт Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хамт ажилладаг байсан, өмгөөлөгч хамт саатуулагдсан байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж асан Б.Амарбаясгалан, хилээр хар тамхийг нь оруулж ирсэн Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, хээл хахууль өгч зам, тээврийн ослын хэргээ даруулсан Л.Жавхлан нарын таван хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн.

Тухайн үед Х.Тамирыг мансууруулах бодис хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, албан үүрэгтээ хайнга хандсан, 15.8 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцож байв. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааснаас хойш нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр болж, холбогдсон хүмүүсийг нь батлан даалтад гаргаад байсан юм.

Мөн 2018 оны тавдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс хоёр удаа шийтгүүлж байсан, “Айс топ” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар /38 настай/ нь дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяатай /29 настай/ хамтран хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс дайчлан баривчилсан. С.Чулуунбаатарын хувьд энэ оны хоёрдугаар сард ялын хугацаа дуусаж суллагдсан байжээ.

Түүнчлэн энэ сарын 22-нд мансууруулах төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан хэргийг ч илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн, 23 настай Б, Д нарыг Хан-Уул дүүрэгт гэртээ байхад нь дайчлан баривчилж, их хэмжээний ургамал тарьж байсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хурааж аван шалгаж байна.

Энэ сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарсан. Цагдаагийн алба хаагч, хурандаа осол гаргалаа гэсэн ташаа мэдээлэл олон нийтэд цацагдсан. Шалгаад үзэхэд 2007 онд тэтгэвэрт гарсан дэд хурандаа цолтой хүн байсан. Зам тээврийн осолтой холбоотой энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Үүнд цагдаагийн алба хааж байсан хүн гэдэг утгаараа давуу эрх олгох гэх мэт асуудал байхгүй. Хууль тогтоомжид заасны дагуу шалгаж шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа хэрхэн шийдвэрлэсэн талаараа та бүхэнд эргэн мэдээлэх болно"

Мөн тэрбээр мэдээллийнхээ дараа дараах асуултад хариуллаа.

-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаа. дотоодын цэргийн анги. байгууллагын үйл ажиллагаа болон алба хаагчдын мэргэшлийн төвшинг үнэлэх хяналт, шалгалтыг зохион байгуулж эхэлжээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү

-Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг "Хариуцлагын жил" болгон зарласан. Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын даалгаврыг төрийн байгууллагын бүх шатанд бүрэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргасан.

Тэрхүү тушаалын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн төвшинг тодорхойлох Ажлын хэсгүүд ажиллаж байна. Дээр нь шинээр батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцахаас гадна сургалт зохион байгуулах үүрэгтэй юм. Ажлын хэсгүүд хөдөө, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллаж байна.

-Ажлын хэсгүүд хэр хугацаанд ажиллах вэ. Хэзээ ажлаа дүгнэж, олон нийтэд мэдээлэх вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсгүүд ирэх сарын 15-ныг хүртэл ажиллана. Дараа нь үр дүнг тооцох болно.

-Ажлын хэсгийн гол зорилго, шалгуур нь юу вэ?

-Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь тодорхой. Анги, байгууллагын үйл ажиллагаа болон алба хаагч, ажилтнуудын тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байдал, үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, ажлын ур чадварын төвшинг тодорхойлоход чиглэгдсэн. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын бүрэлдэхүүн хөдөө, орон нутагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт зохион байгуулна. 

Ингэхдээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн санаа, бодлыг сонсох юм. Харин энэхүү уулзалтад иргэд идэвхтэй оролцож, санал хүсэлтээ өгч болно. Тухайн иргэний өгсөн санал цагдаагийн төв байгууллагад удирдлагад ирнэ. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч шийдвэрлэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 15 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 20 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 24 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 41 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 45 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 50 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 3 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 57 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top