x

Хүүхдийн нулимс бус улстөрийн зорилго чухал...

Хүүхдийн мөнгөөр шоудаж олон нийтэд таалагдахыг хүсэгч улстөрчид  эцэстээ насанд хүрээгүй хүүхдийг олны өмнө гаргаж, нулимсыг нь үзэх ч гэж дээ.

Тодруулбал, Ардчилсан намаас зохион байгуулсан "Монголоо сонсъё" өдөрлөгийн үеэр хүүхдийн мөнгөний асуудлыг хөндөж, Орхон аймгийн 10 настай Л.Бранижал охиныг уйлуулан байж олны өмнө яриулсан бичлэгийг цахим сүлжээнд байршуулжээ. Ингэхдээ охин “Таван настайдаа хагас өнчин, найман настайдаа бүтэн өнчин болсон. Гэвч хүүхдийн мөнгө авдаггүй. Энэ талаар УИХ-ын гишүүдэд захиа бичсэн ч хариу ирээгүй” хэмээжээ.

Үнэн хэрэгтээ энэ нь тэр жаахан охин хэрхэн амьдарч, ямар ирээдүй түүнийг хүлээж байгаад бус улстөрчдийн ердөө хэдхэн цагийн шоунд зориулагдсан бичлэг байсан нь харамсмаар. Олон нийтийн хувьд дээрх бичлэгийг үзсэн хүмүүс охиныг өрөвдөж байхад улстөрчдийн хувьд “ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВДАГГҮЙ” гэдэг нь чухал байсан бололтой.

Гэвч Л.Бранижал охины хувьд 2012 оны аравдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж, 2017 оны нэгдүгээр сараас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг гэдгийг оршин суугаа Орхон аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс мэдэгдээд байна.

Нэг үе улстөрчдийн хувьд өөрсдөө өрөвдүүлэх тактик баримталж байсан бол одоо өөрсдөө өрөвдөгчдийн дүрд хувирч, цаашлаад хүүхдийн гэнэ, итгэмтгий занг ашигладаг болсон нь энэ удаагийн үйлдлээр харагдав бололтой. Угтаа бол АН-ынхан “МАН-ынханыг хүүхдүүдээс хэдэн төгрөг харамлаад, харж, хандах эцэг, эхгүй бол энэ мэтчилэн хөсөр хаяж байна" л гэж харуулах гэсэн байх. Гэвч будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр бусдын булайг харуулах гэсэн биш харин ч өөрсдөө хуулийг гууль болгож байгаагаа илчиллээ.

Мэдээж хүүхдийн мөнгийг хүлээж буй өрх олон байдаг. Түүгээр ч зогсохгүй өнөөгийн Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар хүүхдийн мөнгийг хэнд олгох вэ гэдэг асуудлаа шийдэж чадахгүй шоу үсэргэж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүнийг нь АН-ынхан болон МАН-ын зарим гишүүн ч илэрхийлсэн. Тэр ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох хуулийн төсөл өргөн барьсан.

Гэтэл үүнтэй зэрэгцээд Засгийн газраас хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 80 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн бариад байгаа. Өдгөө УИХ-аар дээрх төслүүдийг хэлэлцүүлж байгаа. Харин үүндээ дэм тус болгох үүднээс хүүхэд ашигласан нь эргээд бусад хуулийн заалтаа буюу Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйлд “Хүүхдийг өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан хүнийг 100,000, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл боллоо.

Түүгээр ч зогсохгүй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө “Монголоо сонсъё” аянаа Монгол хүүхдээ уйлуулах аян болгож, олны дургүйцлийг ихэд хүргэв бололтой.Тиймдээ л хүүхдийн нулимс бус улстөрийн зорилгоо чухалчилсан болов уу.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 16 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 21 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 25 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 42 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 46 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 50 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 4 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 58 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top