x

Хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыг барилгын гүйцэтгэгч компаниудад сануулав

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод хэрэгжиж буй зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцав.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж буй 640 хүүхдийн хүчин чадалтай 148 дугаар сургууль, мөн Баянзүрх дүүргийн  16 дугаар хороонд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа 480 хүүхдийн хүчин чадалтай 53 дугаар сургуулийн өргөтгөлийн явцтай эхлээд танилцсан. Эдгээр барилгууд 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад орохоор 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна.

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, гадна тохижилтын ажлыг яаралтай чанартай гүйцэтгэж дуусгах, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангах үүрэг өгөв.

Үүний дараа Баянзүрх дүүрэгт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” компанийн гүйцэтгэж байгаа 44 дүгээр сургуулийн барилгын ажилтай танилцсан. Тус сургуулийн барилга 2015 оны зураг төслөөр баригдаж эхэлсэн. Барилгын явцад тооцоологдоогүй нэмэлт ажлууд гарч ирсэн талаар гүйцэтгэгч компанийн зүгээс танилцууллаа.

"Хэдийгээр нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон ч бүтээн байгуулалтын ажлыг саатуулаагүй, өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлж байна" гэсэн юм.

Д.Батбаатар "Сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дуусгалгүй, нэмэлт санхүүжилт шаардаад суудаг, ажил гацаадаг байдлыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр сэтгэл гаргаад зүтгэж байгаа, зайлшгүй өөрийн хөрөнгөөр ажлаа үргэлжлүүлж байгаа бол бид судалж үзэх болно. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж байгаа энэ үед ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэх хэрэгтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 5 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 14 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 17 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 22 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 25 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top