x

“Ногоон хөгжил технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн, зөвөлгөөн боллоо

Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн хүн амын тогтвортой хөгжилд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягыг өөрчилж байгальд илүү ээлтэй “Ногоон” хэв загварт шилжиж байна.

Тиймээс Монгол эрдэмтдийн судалгаа, туршилтын үр дүнд бий болсон инноваци, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжих шаардлагатай байгаа. Иймээс Монгол орны нөхцөлд тохирсон байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа шийдлийг нэвтрүүлэх, олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд бизнесс эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид, гарааны бизнесс эрхлэгчдийг хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллага оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэн, зөвөлгөөнийг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн, зөвөлгөөнийг БОАЖЯ, МҮХАҮТ-аас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн 6 дахь арга хэмжээг Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэнд 60 гаруй аж ахуй нэгж байгууллага техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

“ИКОН” ХХК-ийн төслийн инженер М.Энхжин

-Манай ИКОН компани нь 2002 оноос Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Ерөнхийдөө дулааны тоолууран дээр голлож үйл ажиллагаа явуулдаг. Бид Европ стандартын шинэ тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэн ажиллаж байгаа. Ингэснээр айл өрх хэрэглээгээ задгайгаар биш хэрэглээн дээрээ суурилан төлбөрөө төлөх боломжтой болох юм.

“Дархан Сэлэнгийн ЦТС” ХК-ийн Мэдээлэл технологи, автоматикийн албаны парга О.Сэр-Од

– “Дархан Сэлэнгийн ЦТС” ХК нь 2012 оноос цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага арилжааны автоматжуулалтын системийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ үзэсгэлэнгийн хүрээнд бид ухаалаг тоолуурын системээ танилцуулж байна. Энэхүү тоолуурыг нэвтрүүлснээр алдагдал буурч байгаа. Ингэснээр 14 тонн хүлэмжийн хийг хэмнэх боломжтой учраас ухаалаг тоолуурын системээ танилцуулж оролцож байгаа юм.

Мөн өнгөрсөн жилүүдийн үзэсгэлэнгийн үед дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ-ы зүгээс анхаарч, байгаль орчинд ээлтэй 41 төрлийн тоног төхөөрөмжийг Аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсөн нь ногоон технологийг дэмжиж татварын орчинг бүрдүүлсэн шинэлэг ажил болсон. Уг тогтоолын дагуу 2017 оны жилийн эцсийн байдлаар 15 аж ахуй нэгж 33 тэрбум төгрөгийн орлогод ногдох хөнгөлөлтийг эдэлсэн нь аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг туслалцаа болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 17 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 21 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 25 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 42 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 46 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 51 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 4 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 58 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top