x

Авто машины гэрэл шилжүүлэгч төхөөрөмжийг Монгол залуус бүтээжээ

Энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 7,568 зам тээврийн осол бүртгэгдсэний 693 нь буюу 10-аад хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь шөнийн цагаар гарсан тоо судалгаа байдаг байна.

Шөнийн цагт хурц гэрэлд гялбасан үед хүний нүд 2-4 секунд хугацаанд харах чадвар нь эрс буурдаг бөгөөд энэ хугацаанд 80-120 км/ц хурдтай яваа тээврийн хэрэгсэл 44-133м замыг туулахдаа тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь замын эвдрэл саад эргэлт, мал, хүн болон тээврийн хэрэгсэл зэргийг богино хугацаанд харж чадаагүйгээс үүдэн зам тээврийн осол эндэгдэл болох томоохон шалтгаан болдог байна.

Хэрэв орон нутаг хот хоорондын замд гэрлийн гялбаанаас үүдэн осол гарвал тухайн агшинд холын гэрлээр гялбуулаад, зөрж өнгөрсөн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага шийтгэл хүлээлгэх боломжгүй, эзэн холбогдогчгүй зам тээврийн осол аваар болоод өнгөрөх төдий. Харин гялбасных нь хохь болоод өнгөрдөг нь харамсалтай.

Иймд Замын хөдөлгөөний дүрмийн биелэлт болон хөдөлгөөнд оролцож буй хүн бүрийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд “HAS SYSTEM” тээврийн хэрэгслийн автомат гэрэл шилжүүлэгч төхөөрөмжийг Монгол залуус зохион бүтээжээ. Тус төхөөрөмжийг Эрдэнэт хотод эхний ээлжинд 14 машинд суурилуулан 2 жил орчим туршаад байгаа бөгөөд туршилтанд хамрагдсан жолооч нар HAS SYSTEМ төхөөрөмжид ихээхэн ам сайтай байгаа аж.

Энэхүү төхөөрөмж нь өөдөөс ирж буй автомашин, тээврийн хэрэгслийн холын гэрлийг 220-300 метр, ойрын гэрлийг 120-180 метрийн зайнаас мэдрэх бөгөөд орчны гэрэлтүүлэг сайтай нөхцөлд холын гэрэлд шилжихгүй. Мөн мэдрэгч нь 42˚-ийн өргөн фронтод мэдрэхээс гадна автомашины их гэрлийг 5 м/с хугацаанд шилжүүлэх үйлдлийг гүйцэтгэдэг байна.

HAS SYSTEM –г суурилуулах нь тухайн тээврийн хэрэгсэлд ямар ашиг тустай вэ?

  • Шөнийн цагт жолоочийн ачааллыг бууруулна.

  • Жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг дэмжинэ.

  • Шөнийн цагт жолоочийн стресс ядаргааг бууруулна.

  • Автомашины гэрлийн системийг удирддаг релейний насжилтыг уртасгана

  • Автомашины гэрлийн системийг удирддаг механик switch-ны насжилтыг уртасгана

  • Шөнийн цагт өөдөөс ирж буй автомашины жолооч болон зорчигчдыг гялбуулахгүй

  • HAS SYSTEM нь насжилт өндөр тул олон дахин солих шаардлагагүй.

  •  Жолооч таныг санамсаргүйгээр замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж торгуулах эрсдлээс сэргийлнэ.

Төхөөрөмжийн ажиллах температур (-50 +105). Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд доголдолгүй ажиллана. HAS SYSTEМ нь гэрлийг нэг сая удаа шилжүүлсэний эцэст ажиллагаанаас гарах бөгөөд энэ нь хангалттай удаан ашиглалтын хугацаа аж.

Энэхүү автомат гэрэл шилжүүлэгчийн элемент, бүтээцүүдийг БНХАУ-аас оруулан ирж, дотооддоо чанарын стандарт хангахуйцаар угсарч, үйлдвэрлэн гаргах бүрэн боломжтой юм байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т энэхүү төхөөрөмжөө танилцуулж, дүгнэлт гаргуулсан бөгөөд тус төхөөрөмжийг цаашид энэхүү ажлыг бодлогоор дэмжиж зам, тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, шинэ техник технологийг дотооддоо нэвтрүүлэхэд Монгол залуусын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой бүтээл болжээ.

 

Эх сурвалж: АТҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 17 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 21 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 25 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 42 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 46 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 51 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 4 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 58 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top