x

Ногоон байгаасай аянд Яг түүн шиг шоуны оролцогчид нэгдлээ

Аялал, зугаалгын цаг ирсэнтэй холбогдуулан Юнител групп “Ногоон байгаасай” байгаль орчны аянаа эхлүүллээ.  Нийслэлчүүдийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг голуудын нэг болох Сэлбэ голын эх орчмын 100 га газрыг 200 орчим ажилтнууд бүтэн өдрийн турш цэвэрлэж хур хогоос нь салгалаа. Энэхүү аянд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн оролцогчид сайн дураараа нэгдэж байгаль эхээ цэвэр, эрүүл байлгахад өөрсийн хувь нэмрээ оруулсан юм.

О.Билгүүн

“Манайх жигжидэд лагертай байлаа. Багадаа энэ голын эрэг орчмоор л тоглож өссөн. Өвөөгийнхөө хийж өгсөн хог түүдэг модон хавчуураар зуслангийн найзуудтайгаа нийлж голынхоо эргийг цэвэрлэдэг байсан. Олон жилийн дараа эргэн ирэхэд үнэхээр сэтгэл эмзэглүүлэм дүр зураг угтаж байна. Маш их ширгэж, хогоор дүүрсэн байна.  Цаашид ч найз нөхдөөрөө нийлж тогтмол ирж цэвэрлэе гэж бодогдож байна шүү”.

Г.Сүндэрмаа 

“Голын эрэг орчмоор байгаа хамгийн их хог нь архины шил байлаа. Хамгийн төвөгтэй нь архины шилээ бүтнээр нь биш хагалаад хаячхаар нэг бүрчлэн түүж цэвэрлэхэд хүндрэлтэй юм. Сэлбэ голын эхээр амьдардаг зуслангийн айлуудад хандаж уриалахад ядаж сардаа нэг удаа голынхоо эхийг сайн дураараа цэвэрлэж байгаарай гэж хэлмээр байна”.

Сэлбэ гол нь хойноос урагш намссан байдалтай, уулархаг гадарга ихтэй учраас хөрсний бохирдол нь газрын доорх урсцаар хотын төв рүү чиглэсэн байдаг ажээ. Иймээс тус голын эх, ай савыг цэвэрлэснээр голын урсац сайжирч,  хүрээлэн буй орчныг эрүүл, ногоон байлгахад чухал нөлөөтэй юм.  Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас гаргасан зуслангийн ногоон бүсийг цэвэрлэх тухай санаачлагад Юнител групп Ногоон байгаасай аянаараа дэмжин оролцож байгаа гэдгийг дуулгахад таатай байна.  

Сэлбэ голын эх нь нийслэлийн зуслангийн бүсэд байдаг хэдий ч дотоод аялагчдийн ахуйн хог хаягдлаар дүүрэн байсан нь голын урсац багасах нэг шалтгаан болж буйг цэвэрлэгээнд оролцсон залуус ярьж байлаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 17 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 22 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 26 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 43 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 47 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 52 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 5 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 59 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top