x

Агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч С.Батболд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенсыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгаалллын ахлах мэргэжилтэн Д. Амараа, Ус ариун цэврийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Н.Батнасан, болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газартай байгуулсан 2012-2016 улс орны хөтөлбөрийн үр дүн, 2017-2021 оны хооронд хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилгын талаар товч танилцуулж, цаашид агаарын бохирдол, хүүхэд хамгаалал болон ус ариун цэврийн байгууламжийг сайжруулах талд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын хүүхдийн аж байдлыг сайжруулах, хүүхдүүдэд тулгарч буй тэгш бус ялгаатай байдлыг арилгах, нийслэлийг хүүхдэд ээлтэй хот болгох чиглэлээр 2015 онд НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, Хүүхдэд ээлтэй дүүрэг хөтөлбөрийг 2012-2016 онд Налайх дүүрэгт хэрэгжүүлсэн. Ингэснээр дүүргийн хүүхдийн төлөө ажилладаг төрийн байгууллагуудын чадавх бэхжиж, хүүхдийн эрхийн асуудлыг дүүргийн төлөвлөлт, төсөвлөлтөд нэн тэргүүний асуудлын нэг болгон чухалчилдаг болж, салбар дундын үйл ажиллагаа сайжирч, шийдвэр гаргахад хүүхдийн оролцоо нэмэгдэж, дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжсон зэрэг олон эерэг үр дүн гарсан билээ. Тус хөтөлбөрийг 2017-2021 оны хооронд Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлхээр ажиллаж байгаад талархаж байна. Бид бүхэн НҮБ-ын Хүүхдийн сантай агаарын бохирдол, хүүхэд хамгаалал болон ус ариун цэврийн байгууламжийг сайжруулах талд хамтран ажиллахад бэлэн байгаа” хэмээгээд нийслэлд агаарын бохирдол болон хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг дурьдлаа.  

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим сургалт”, “LIFE HACK” өсвөр үеийнхэнд зориулсан гар утасны тоглоом, “Хүүхдэд ээлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих нь” хэлэлцүүлэг зохион байгуулснаас гадна “Нийслэлийн хүүхдийн байдал 2016”, “Нийслэлийн хүүхдийн байдал 2017” 2 эмхтгэлийг боловсруулан тараажээ. Цаашид дээрх төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 17 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 21 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 26 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 43 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 46 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 51 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 4 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 58 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top