x

Хүүхдийн мөнгө өгөхөө больё

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Хүүхдийн мөнгөнөөс болоод таван хүүхэдтэй айлын аав, ээж хоёр ажил хийх сонирхолгүй боллоо. Эмч, сувилагч нар 300-400 мянган төгрөгийн цалин авахын оронд 3-4 хүүхэдтэй болохыг илүүд үзэх болсон” гэж ярьсан нь өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан болов. Түүний хэлснээр бол таван хүүхэдтэй долоон ам бүл сарын 100 мянган төрөгийн орлогоор нэг сар хангалттай амьдарч болдог байх нь. Ингэж хэлснээс нь хойш соошлд “100 мянган төгрөг өгөөд өмссөн хувцастай нь реалити шоунд оруулъя” гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөв. “21 мянга” тв шоуны ханшийг 100 мянга болгоод УИХ-ын гишүүдийг өмссөн хувцастай нь хөөж оруулъя гэнэ. Үзээд алдахад гэмгүй л.

Өнгөрөгч долоо хоногт УИХ “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрэг нэмэгдүүлэх тухай” (60 хувийг 80 хувь болгох), “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тухай” хоёр тогтоолын төслийг авч хэлэлцсэн юм. Нэг нь Засгийн газраас боловсруулсан, нөгөө нь Ерөнхийлөгчөөс санаачилж АН-ын бүлгээр дэмжигдсэн төсөл. Гэвч УИХ дахь олонхи хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тухай Засгийн газрын саналыг дэмжсэн билээ. Ингэхдээ “Эдийн засгийн хямралтай үед 100 хувь олгох боломжгүй” гэсэн. Мөн хавтгайруулсан халамжаас татгалзаж, зорилтот бүлэгтээ өгөх ёстой гэдэг үндэслэлийг МАН бүлгээс тавьж байгаа.

Хэрэв тийм бол МАН-ын гишүүдийн яриад байгаа зорилтот бүлэг гэдэг нь энэ үлдсэн 80 хувь мөн үү? Ядуурлын түвшин 30 хувьд хүрлээ гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл дарсан тоо байх нь уу?

Уг нь АН анх хүүхдийн мөнгийг санаачлахдаа 1-д, хүн амын өсөлтийг дэмжих, 2-т уул уурхайн баялгаас орж ирсэн орлогоос иргэн бүртээ хувь хүртээх зорилгоор 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20.000 төгрөг олгохоор Хүний хөгжлийн санг байгуулсан билээ. Сангийн тухай УИХ-ын тогтоолд “Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хувь хишиг хүртээх тухай” гэсэн байгаа. Хаягийн зөрчилгүй гэдгээс өөр ямар нэг ялгаварлал байхгүй. Тэр тусмаа ядуу, эсвэл баян өрхөд үзүүлдэг нийгмийн халамж бол бүр ч биш.

Харин 2016 оны сонгуулиар бүрдсэн шинэ Засгийн газар (Ж.Эрдэнэбатын) УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулж “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрт сар бүр олгох”-оор болсон билээ. Энэ дагуу 0-18 насны нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгохоор Төсвийн хуулийг батлуулсан байдаг. Тэгвэл 3.1.11-д юу гэж заасныг үзье.

Нийгмийн халамжийн тухай хууль. 3.1.11.“босго шугам” гэж нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлж оноо өгөх байдлаар тогтоосон хязгаарыг /Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/ хэлнэ.

Мөн хуулийн 29.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын болон энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үүрэг хүлээнэ.

Хуулийн 3.1.2.“нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн” гэж Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг хэлнэ... гэсэн байна.

Товчоор хэлбэл, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой ядуу өрхийн хүүхдэд хүүхдийн 20 мянгыг өгөхөөр УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Харин Засгийн газраас хүүхдийн мөнгө олгож ирсэн хүрээг авч үзвэл хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан нийт хүүхдийн тоо ядуурлын түвшингээсээ хоёр дахин их байгаа юм. Одоо бүр 80 хувьд хүргэх тухай ярьж байна. Ингэхэд МАН-ын Засгийн газрууд ядууралтай тэмцээд байна уу, ядууруулахын төлөө яваад байна уу?

Дээрх баримтаас авч үзвэл “Халамжийг хавтгайруулахгүй, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь өгнө” гэсэн Засгийн газрын тайлбар худлаа болов. Эс бөгөөс монголчууд нийтээрээ (80 хувь нь) ядууралд нэрвэгдсэн болж таарах нь. Аль нэгийг нь заавал залруулахаас аргагүй.

Харин “Төсөв хямралтай, эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас” гэвэл өөр хэрэг. Хэрэв тийм бол хүүхдийн 20 мянгыг 15 мянга болгоод хүүхэд бүртээ алагчлалгүй өгье. Одоо батлах гэж байгаа төсөвт нь бараг л дөхөж очино. Эс бөгөөс хуулиа хүчингүй болгож, Хүний хөгжлийн сангаа татан буулгаад хүүхдийн мөнгийг өгөхөө больё. Таваг хоолны мөнгө хүүхдүүддээ өгөх гэж жилийн жилд хэрүүл тэмцэл болж, баян ядуугаараа талцан хэрэлдэж байхаар. (Энэ ч гэсэн Үндсэн хуулиар хориглосон ялгаварлал мөн шүү) Ингэхэд хүүхдийн мөнгийг хүүхдэд өгдөг үү, эцэг эхэд нь өгдөг юм уу?

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • eldewchiriig ingej yarisaniih ni tuluu gishuunees buulguul taarna (112.72.14.197)
    eldewchiriig ingej yarisaniih ni tuluu gishuunees buulguul taarna
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • chiriig ingej yarisaniih ni tuluu gishuunees buulguul taarna (112.72.14.197)
    chiriig ingej yarisaniih ni tuluu gishuunees buulguul taarna
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.248)
    tegeed l daraagiin songuuilas huuhdiin mungu ugnuu gej amlaad l garch ireh ni bna shdeee
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.248)
    zailtsan yumaaa dandaa togloom shogloom hiij bnaa
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 17 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 21 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 26 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 43 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 46 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 51 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 4 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 58 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top