x

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар зарлигаар Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Ажлын албанд өнөөдөр /2020.06.22/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Билгүүн уншиж сонордууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн болон Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хариуцлагатай үед олон жил шүүгчээр ажилласан туршлагатай хуульч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсонд баяртай байна.

Хуульчдаас шүүгчийг шилж сонгох болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Таныг үнэтэй хувь нэмрээ оруулна гэж итгэлтэй байна” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан талархал илэрхийлээд “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Үндсэн хуулийн чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүнд ажиллах мөрийн  хөтөлбөрийг маань Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонх нь дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар санал болгож, Монгол Улсын Ерөнхийлөгч томилсонд баяртай байна.

Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэг болон Монгол Улсын шүүх, хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр өөрийн мэдлэг боловсрол, туршлагаа дайчлан ажиллана” хэмээв.

Танилцуулга:

Дашнямын Цогтсайхан

Боловсрол:

  • 1973-1983 онд Өмнөговь аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль,
  • 1983-1988 онд МУИС-ийн хууль зүйн сургууль.

Мэргэжил:

Эрх зүйч

Ажилласан байдал:

  • 1988 онд Дорноговь аймгийн шүүхэд дадлагажигч ажилтан,
  • 1988-1991 онд Дорноговь аймгийн ардын хэсгийн /хуучнаар/ 5 дугаар шүүхэд шүүгч,
  • 1991 онд Хууль зүйн яамны Шүүхийн зохион байгуулалтыг удирдах газарт зааварлагч,
  • 1991-1996 онд "Билгүүн" ББХК-д хуулийн зөвлөх,
  • 1996-2001 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгч,
  • 2001-2006 онд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч,
  • 2006-2008 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч,
  • 2008-2013 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн  шүүгч, Ерөнхий шүүгч,
  • 2013-2015 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч,
  • 2015 оны 7 сараас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
  • 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 40 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 6 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 10 цаг 7 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 10 цаг 7 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 10 цаг 12 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 10 цаг 13 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 10 цаг 16 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 12 цаг 38 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 12 цаг 44 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 12 цаг 45 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 12 цаг 46 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 12 цаг 47 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 12 цаг 52 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 14 цаг 26 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 14 цаг 26 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 14 цаг 26 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 14 цаг 27 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 14 цаг 27 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 14 цаг 30 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 14 цаг 30 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top