x

Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллийг сонссон бөгөөд төлөвлөгөөний дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.

Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд ил задгай автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн шинэчилсэн судалгааг танилцуулаад зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд газраа чөлөөлөх 3 ч удаагийн шаардлага хүргүүлээд байгаагаа мэдээлсэн юм. Газрын албаны сүүлийн судалгаагаар эзэмшил, өмчлөлд олгогдсон зориулалтын зохих, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж, ил задгай авто машины худалдаа эрхэлж байгаа нийт 41 иргэн, аж ахуйн зөрчил илэрсэн бөгөөд Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөрчил арилгах ажиллагаа хийгдэж байгаа юм байна.

Энэ хугацааанд эдгээр 41 иргэн, аж ахуйн нэгжүүдээс Газар эзэмших, өмчлөх эрхгүй 2 аж ахуйн нэгж, Газраа авто худалдааны бус зорилгоор эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд 17, хувийн зориулалтаар өмчилж байгаа 22, Газрын албаны шаардлагыг биелүүлж, сайн дураараа үйл ажиллагаагаа зогсоосон 7 иргэн, байгууллага байгааг ажлын хэсгийн хуралдаанаар мэдээллээ.

Энэхүү ажлын хэсэг байгуулагдсанаар нийслэлчүүдийн нэрлэж заншсан 1000 машины зогсоол, АСА циркийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлээд байгаа ч зарим аж ахуйн нэгж, иргэд Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдэл, шаардлагыг хүлээж авахгүй байгаа тохиолдлууд байсаар байгаа юм.

Иймд цаашид  Нийслэлийн газрын албаны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй БЗД, 17-р хороо, иргэн М.Мөнхтөр, БЗД, 17-р хороо, иргэн Д.Наранчимэг, БЗД, 17-р хороо, иргэн Ч.Баянмөнх, БЗД, 17-р хороо, иргэн Ч.Ганбаатар, БЗД, 24-р хороо, иргэн З.Мөнхбат, БЗД, 17-р хороо, “Эс пи сервис” ХХК 1502 м2, БЗД, 17-р хороо, “Дөрвөн-Өлзий” ХХК зэрэг 10 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж, албадан нүүлгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 13 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 18 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 22 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 39 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 43 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 47 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 1 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 55 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top