x

Нарангийн гудамжаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто замыг нээлээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто замыг шинээр барьж өнөөдөр ашиглалтад өглөө. Энэхүү замыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “True road” компани хийж гүйцэтгэсэн. Шинэ зам 1.47 км урт, 7 метр өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн зам болжээ.

Авто замын нээлтийн үеэр  Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хороог дамнасан 2.2 км авто зам, Толгойтын шинэ зам, Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.5 км авто замууд хийгдлээ. Энэ зам тус дүүргийн 30, 31 дүгээр хороогоор дамнасан 2.2 км замтай холбогдож цаашаа “Ард Аюушийн өргөн чөлөө”-тэй холбогдож баруун гадна тойруугийн том авто замын урсгал эзэлсэн ийм зам болно. Нийт 13 км урт юм. Уг замын ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна” гэж ярилаа.

Уг зам бүрэн ашиглалтад орсноор Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийн арын замаас Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны авто зам, түүнчлэн Толгойт, Тахилт, Баянголын амны томоохон замуудыг холбох нэг холбоос зам юм. Ингэж холбосноор хотын баруун тойруу буюу Энхтайвны өргөн чөлөөтэй параллель, хэвтээ тэнхлэгийн 13 км сүлжээ зам бий болох юм.

Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэхүү 1.47 км авто замын ажлын 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Замын сангийн хөрөнгөөр 1.4 тэрбум төгрөгийн төсөвтэй нийт 13 км зам юм. Москва хорооллын арын 900 метр замын ажил хийгдэж байна. Ирэх жил үргэлжлээд Нарангийн гудамны зам Толгойтын хуучин эцэс хүртэл баригдахаар төлөвлөж байна” гэлээ.

Энэ онд Толгойт-Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замд их засвар хийснээр Улаанбаатар хотын Авто замын сүлжээний баруун тойруугийн  нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж, авто замын ачаалал эрс буурна. Нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай байдал хангагдан, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, аюулгүй зорчих нөхцөл улам нэмэгдэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 32 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 41 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 48 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 53 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 58 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 2 цаг 57 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 4 цаг 38 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 4 цаг 46 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 4 цаг 52 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 4 цаг 56 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 5 цаг 1 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 5 цаг 3 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 5 цаг 38 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 5 цаг 44 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 5 цаг 53 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 5 цаг 57 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 6 цаг 2 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 6 цаг 15 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 10 цаг 54 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты...
Top