x

Баярын өдрүүдэд баталгаатай худалдаагаар үйлчлүүлнэ үү

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд нийслэлд худалдаа үйлчилгээ эрхэлдэг зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар есөн дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний худалдааны төв, ТҮЦ-ийг шалгажээ. 

Одоогоор 219 зөрчил илрүүлж, 164-г нь газар дээр нь арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээд байна. Ихэвчлэн хугацаа нь дууссан, хаяг шошгыг сольсон, бүтээгдэхүүний лац задарсан зэрэг зөрчил илэрсэн. 

Шалгалтын явцад шошгын шаардлага хангаагүй 28 нэрийн таван кг, 2145 ширхэг, 5.5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээ дэлгүүрүүдээс татжээ. Түүнчлэн хадгалалтын горим зөрчсөн, хугацаа нь дууссан 27 нэрийн 527 ширхэг 260.8 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан байна.

Баярын өдрүүдэд НМХГ-ын 150 алба хаагч Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг нэгдсэн өдөрлөг зохион байгуулах газруудад онцгой хяналт тавин ажиллахаар болжээ.

 

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:

Баярын өдрөөр хүн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол олон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд баярын үеэр хүүхдэдээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраар үйлчлүүлнэ үү.

  • Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах

  • Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх.

  • Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80 гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.

  • Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/

  • Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,

  • Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.

  • Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх.

  • Гудамж талбайд ил задгай, машины ард болоод худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх.Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бидний үр хүүхэд болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.

  • Хүүхдүүдийг хөдөлгөөнт автомат тоглоом дээр тоглуулахдаа аюулгүй байдлыг бүрэн хангуулах буюу хувь хүмүүсийн баталгаагүй, зориулалтын бус тоглоом дээр тоглуулахгүй байх.

  • Нарны хурц туяанаас хамгаалж, малгай, нарны хаалт тогтмол хэрэглэх, наршихаас хүүхдүүдийг хамгаалах.

  • Хүүхдийг гадаа тоглосны дараа болон гаднаас орж ирсний дараа даруй гарыг савандаж угаалгах.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 14 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 19 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 23 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 40 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 44 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 48 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 2 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 56 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top