x

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон таван настай Ц.Энхномин охин эмнэлгээс гарлаа

Элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлгэсэн таван настай Ц.Энхномин охины өнөөдөр эмнэлгээс гарлаа.

Тэрбээр ээжээсээ эрүүл саруул төрсөн хэдий ч нярайн шарлалт нь арилалгүй элгэндээ нөлөөлж элэгний хатуурал буюу циррозтой болсон байна. Дөнгөж төрөөд хоёрхон сартай байхдаа цөсний хүүдийн хагалгаанд орсон ч шарлалт нь нэгэнт элгэндээ нөлөөлсөн байж. 

Ингээд сайн санаат ард түмнийхээ тусламж, хандиваар охин тавдугаар сарын 4-ний өдөр Улсын Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Ийнхүү өнөөдөр охины бие тэнхэрч эмнэлгээс гарлаа. 

"БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ДӨРӨВ ДЭХ АМЖИЛТТАЙ ТОХИОЛДОЛ"

Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн "Энхномин охин элэгний төрөлхийн цөсний замын битүүрэлтэй, элэг нь бүрэн ажиллагаагүй болсон, их хүнд байдалтай хагалгаанд орсон.

Мэс засал 14 цаг үргэлжилсэн. Өнөөдөр 20 дохь хоног дээрээ эмнэлгээс гарч байна. Биеийн байдал нь бүрэн тогтворжсон. Гэхдээ цаашид байнгын хяналтад байж, эмчилгээнд явах шаардлагатай. 

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 20 хувь нь л мэс заслаасаа шалтгаалдаг, үлдсэн 80 хувь нь хагалгааны дараах асаргаа, сувилгаа, гам барилт, хүнээс нь өөрөөс нь шалтгаалдаг. Учир нь эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлааг нь маш их дарангуйлдаг, тиймээс маш их асаргаа сувилгаа хэрэгтэй, байнга эм ууж байх ёстой. 

Тиймээс хэрвээ эхний 1-3 жилийг маш сайн хяналтад өнгөрүүлбэл, охин цаашид хэд ч наслах боломжтой. 

Охины мэс засалд нийт 20 эмч баг болж орсон бөгөөд Солонгоос 7 эмч ирж хамт ажилласан. Ер нь охины төлөө эмнэлэг даяараа 60 гаруй хүн ажилласан. 

Охины мэс засал бол бидний 48 дахь удаагийнх болж байна. Монгол Улсад 2011 онд анх элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлжээ" гэв. О.Сэргэлэн эмчийн хэлж буйгаар Улсын Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дөрөв дэхь удаагаа бага насны хүүхдэд хийсэн нь энэ аж. 

"48 ЦАГИЙН ДОТОР 67 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАСАН"

Хандив зохион байгуулагч Ж.Отгонбаяр "Анх охины талаар олон нийтийн сүлжээнээс мэдсэн, харахад л элэг эмтрэм зураг байсан. Тиймээс эхлээд охины талаар судалж, эмч нартай уулзсан юм. Тэгэхэд 99 хувь эдгэх боломжтой мөртлөө мөнгөний боломжгүйгээс болж хагалгаанд орж чадахгүй нөхцөл байдалтай болсон байсан. 

Ингээд охинд туслахыг хүсч, өөрийн сошиал хуудсыг ашигласан. 5,000 фэйсбүүк найзаасаа дор хаяж тус бүрээс нь 5,000 төгрөг цуглуулчих юм бол 25 сая төгрөг болох нь. Ядаж л 20 саяыг нь олоод өгч чадах юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд пост хийхэд 48 хан цагийн дотор 67 сая төгрөг цугласан. 5 мянгаас 5 сая төгрөг хүртэлх мөнгийг хүмүүс хандивлаж байсан. Ингээд тэр мөнгөөр охины бүх эмчилгээний зардлыг хийж өгсөн. 

Охин ээж, хоёр ахтайгаа амьдардаг. Ээж нь цэвэрлэгч, хоёр ах нь 11, 14 настай. Мөн тогтсон орон гэр байхгүй. Тиймээс эмнэлэгт байх хугацаанд нь бид охины гэр бүлд нэг өрөө байр авч өгч, тавилгажуулсан байгаа. Хагалгааны дараа эрүүл ахуй маш чухал учир охин аюулгүй орчинд амьдрах ёстой. Мөн цаашид 3 сарын хугацаанд гарах эмчилгээний зардал зэргийг бүгдийг нь бид даана. 

Мөн донор болсон охины аавын асуудлыг бид давхар хариуцаж, эмчилгээний зардал, нийгмийн асуудлуудыг шийдэж өгсөн. 

Үүнээс үүдээд хэлэхэд, яг энэ төрлийн өвчтэй, асуудалтай маш олон хүүхэд байдаг. Тиймээс төр засаг энэ бүлгийн иргэд рүү анхаарал хандуулаасай гэж хүсэж байна.

Мөн энэ дашрамд, охины төлөө чин сэтгэлийн халуун гараа сунгасан бүх элэг нэгт Монголчууддаа баярласан, талархсанаа илэрхийлж байна" гэлээ.

"ОХИНЫГ МИНЬ ЭДГЭЭЖ ӨГСӨНД МАШ ИХ БАЯРЛАЛАА"

Охины ээж Г.Цэрэнбүжид "Сэтгэл санаа маш сайхан байна. Охин минь эрүүл саруул боллоо. Охиныг минь эдгээж өгсөн эмч, сувилагч, тусламж үзүүлсэн Ж.Отгонбаяр, бүх ард түмэндээ маш их баярлаж, талархсанаа илэрхийлье" гэв.

Эх сурвалж: IKON.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 14 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 19 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 23 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 40 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 44 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 49 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 2 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 56 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top