x

Нийслэлийн Тээврийн газар БНСУ-ын Пүчонь хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр БНСУ-ын Пүчонь хотын дарга Ким Мансүг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун У, гүйцэтгэх захирал Ч.Батзориг, БНСУ-ын Пүчонь хотоос Хот байгуулалтын газрын Ерөнхий захирал Ким Дун Ху, Тээврийн газрын захирал И Сон Пё, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ерөнхий менежер Кан Сун Пил, Автобусны мэдээллийн системийн ажилтан Им Хун Сү, Тээврийн багийн менежер Ким Кён Хи зэрэг албаны төлөөллүүд байлцав.

Нийслэлийн Тээврийн газраас Улаанбаатар болон Пүчонь хотын нийтийн тээврийн үйлчилгээний ерөнхий үзүүлэлтүүд, өмнө нь гарч байсан нөхцөл байдал, хүндрэлүүд төстэй тул ухаалаг тээврийн систем, тээврийн төлөвлөлт, үйлчилгээний цагийн хуваарийн боловсруулалтын чиглэлээр мэргэжилтэн солилцох, нийтийн тээврийн төлөвлөлттэй холбоотой сургалтуудыг үе шаттай зохион байгуулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллах, Ухаалаг тээврийн системийн талаар Пүчонь хоттой хамтран ажиллах, Улаанбаатар хотын тээврийн мэдээллийн удирдлагын төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар туршлага судлах, дэмжлэг авах, Улаанбаатар хотын тээврийн салбарын мастер төлөвлөгөө боловсруулах техник эдийн засгийн үндэслэлийн судалгаанд дэмжлэг авах, Зорчигч тээврийн дамжин суултын төв /терминаль/ байгуулах зэрэг асуудлуудаар санал солилцлоо.

Уулзалтын дараа Монгол Улс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газар болон БНСУ-ын Пүчонь хот байгуулалтын газар хоорондын ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, ашиглах талаар хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хоёр тал харилцан ойлголцож хамтран ажиллах, хүний нөөцийг технологийн салбарт солилцох боломжийг олгож, Улаанбаатар хотын ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх,  ашиглах, харилцан ашигтай хамтран ажиллах зорилготой ажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 14 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 18 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 23 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 40 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 43 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 48 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 1 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 55 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top