x

Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ энэ сарын 26-нд болно

Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдлоос сэргийлэх зорилгоор Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, хамтран энэ сарын 26-ны өдөр ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.  Энэ талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Нийслэлийн Байгаль орчны газрын Усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэн, Зуслангийн бүсийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхжаргал, Нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баярт, Баянзүрх дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар өнөөдөр мэдээлэл өгөв.

“Гүйе! Түүе!” уриатай залуучуудын сайн дурын оролцоонд суурилах “Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон, Туул гол дагуу “Шинэ амралт”-ын урд талаас “Минж нутагшуулах төслийн нэгж” ОНӨҮГ-ын доод талын тохой хүртэл 5-6 км орчим газрыг цэвэрлэх аж.

Нийслэлийн Тээврийн газраас тухайн өдөр оролцох иргэд, залуучуудыг тээвэрлэх үйлчилгээнд их багтаамжийн 6 автобус гарган, цэвэрлэгээнд оролцогчдод аюулгүй ажиллах заавар, зөвлөгөө өгөх зэргээр нийгмийн хариуцлагат ажилд хамтран ажиллаж байна. Тус цэвэрлэгээнд оролцогчдыг Нийслэлийн Засаг захиргааны II-р байр Хангарди ордны гаднаас 10:00 цагт хөдөлнө.

“Тус үйл ажиллагааг дэмжиж “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-ын гишүүн 100 гаруй залуучууд оролцохоос гадна нийт 20 гаруй байгууллагаас 400 гаруй залуучууд оролцох саналаа ирүүлжээ.  

Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аяныг цаашид тогтмол зохион байгуулж, нийслэлийн иргэд Улаанбаатар хотдоо тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэх болно” гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга энэ үеэр онцлов.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртын гүүрнээс “3-н модны рашаан”, “Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан, Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” хүртэл гол дагуу явагдах тул аж ахуйн нэгж байгууллага, айл өрх идэвхтэй оролцохыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9712-5557 / 9812-5557 лавлана уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 14 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 18 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 23 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 40 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 43 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 48 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 1 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 55 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top