x

Авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр тогтоол гаргалаа

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр буюу Тавдугаар сарын 23-ны 09:30 цагт 78 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хуралдаанаар

  • Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны мэдээлэл,

  • Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээний тухай,

  • Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/,

  • Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай /Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс -Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байрны асуудал/,

  • Итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүсийг тогтоох тухай,

  • Ой тэмдэглэн өнгөрүүлэх,

  • Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах тухай болон 

  • Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай гэсэн нийт 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдааны эхэнд Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны мэдээллийг  НХХААГ-ын дарга Д.Баянбат танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа  "Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 73.8 хувь буюу 104,477 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг бөгөөд 63.9% нь жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Улаанбаатар хотод 2017 оны байдлаар 430 гаруй хүнсний үйлдвэр, цех жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 11,000 орчим хүн ажиллаж байгаа. Нийслэлд эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногооны чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил болон хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө танилцуулж, эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр чанартай бүтээгдэхүүнийг Нийслэлчүүдэд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа" гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан тэргүүлэгчид асуулт асууж, санал гаргалаа. Тэргүүлэгчдийн зүгээс Зүүн бүс буюу Налайх дүүрэгт баригдахаар төлөвлөгдсөн Малын худалдааны төвийг Налайх дүүргээс цааш гаргахыг үүрэг болгож, Нийслэлд ХХААГ гэж байхад түүнтэй зэрэгцэн чиг үүрэг нь давхардсан гэмээр Нийслэлийн Захирагчийн албанд Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс байдгийг эргэн харах, шаардлагатай бол татан буулгах, Хүнс хөдөө аж ахуйн салбарт Шинжлэх ухааны ололт амжилт, инновацийн бодлогыг тусгах чиглэлээр үүрэг даалгавар өгч, дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар эдгээр шаардлагын дагуу танилцуулга мэдээллээ бэлтгэж оруулж ирэхийг үүрэг болголоо.

ЕБС-ийг Автобустай болгохыг үүрэг болголоо.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээний тухай танилцуулга мэдээллийг НИТХ-ын даргын зөвлөх, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассиоцацийн тэргүүн" С.Энхтөр хүргэлээ.

Тэрбээр НИТХ-ын даргын дэргэд замын хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр байгуулагдсан Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа.

Тухайлбал,  томоохон замын уулзварууд дээр Шар дөрвөлжин буюу yellow box-ийг хэрэгжүүлэх, ингэснээр уулзвар дээрх түгжрэл 90 хувь, уулзвар хүртэлх ачаалал 0.5 хувиар  нэмэгдэнэ гэсэн судалгааг хийсэн байна. Мөн ачаа түгээлтийн болон бараа түгээлт, таталтын дунд, том оврын автомашинуудыг өдрийн цагаар бус, замын хөдөлгөөний эрчим буурсан шөнийн  01.00-07.00 цаг болгох саналыг гаргасан байна.

Түүнчлэн замын хөдөлгөөний түгжрэлийн тухай мэдээллийг богино долгионы FM радиогоор жолооч нарт хүргэх, авто зогсоолын асуудлыг шийдвэрлэх гарцын талаар мэдээлэл хүргэлээ.

Тэргүүлэгчид

  • ЕБС-ийг автобустай болгох,

  • Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах,

  • орон сууцны дунд замын орц гарцыг хаасан хашаа хайсыг буулгаж замыг чөлөөлөх,

  • тодорхой цаг хугацаанд урсгалыг нэг чигийн болгох,

  • ЕБС-уудад замын хөдөлгөөний чиглэлээр хичээл сургалт явуулах, 

  • жолооны курсуудын сургалтад замын хөдөлгөөний соёлын талаарх мэдээлэл өгөх,

  • нийтийн эзэмшлийн талбайг сайн дураараа зогсоол болгон ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох  зэрэг зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

 НИТХ-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, НЗД-ын захирамжаар байгуулсан ажлын хэсэг хамтраад долоодугаар сарын 1-ны дотор түгжрэлийг бууруулах Дэд хөтөлбөрийг боловсруулж, тэргүүлэгчдийн хурлаар батлуулах, Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод  Хурлын тогтоолоор даалгалаа.  

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Яравгар өвгөн (66.181.160.34)
    Тухайн үзэл бодол нь хэрхэн биелэгдхийг харах нь үлдэх шив дээ.
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 10 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 15 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 19 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 36 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 40 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 44 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 58 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 52 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top