x

Залуу сэтгүүлчдийн оюуны МАРАФОН үргэлжилсээр байна

Дэлхийг хамраад байгаа Ковид-19 цар тахалын нөлөө монголын иргэдийг ч мөн хөл хорионд оруулж, боловсролоо нэмэгдүүлж, мэдлэгээ дээшлүүлэх үйл явцыг гацаасан гэж болно. Гэхдээ үргэлж хар бараан өдрүүд үргэлжилж, саар байсангүй ээ. Зугаа цэнгэлээс хөндийрч, технологийн дэвшлийг ашиглан холын зайнаас онлайнд суралцаж, боловсролдоо анхааран, мэдлэгээ тэлэх боломжид суралцаж байгаа нь сайшаалтай гэж миний бие харж байна.

Түүний нэг сайн жишээ болох 2020 оны тавдугаар сарын 25-нд эхэлсэн Залуу сэтгүүлчдийн оюуны МАРАФОН байлаа. Энэхүү онлайн чуулганыг Глоб интернэшнл байгууллага АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн мөн USAAID Олон Улсын Хөгжлийн агентлагуудтай хамтран зохион байгуулж, гадаадын болон монголын салбарын мэргэжилтэн, багш нарын оролцоотойгоор энэ долоо хоногийн хугацаанд хамтдаа тархиныхаа булчингуудыг ачаалан, цаг минут хором бүрийг ашиглан гүйлтийн зам дээр гүйсээр байна.

Энэхүү онлайн чуулганы зорилго бол залуу сэтгүүлчдийг чадавхжуулах, ялангуяа өнөөдрийн үүсээд буй цар тахалын үед, цаашлаад удахгүй явагдах сонгуулийн үед сэтгүүлчид бид хэрхэн сэтгүүлзүйн ёсзүйгээ чанд мөрдөн ажиллах, онолын хувьд зөв жанжин шугам нь юу болох, Монголын болон олон Улсын туршлагын талаар судалсан маш өгөөжтэй, сонирхолтой марафон явагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд 100 орчим оролцогчдын оролцоотойгоор эхэлсэн ч өнөөдрийн байдлаар 260 орчим сэтгүүлч залуусын нэгдэл үүсээд байгаа нь залуусаараа бахархмаар…

Марафоны дүрэм маш сонирхолтой, шагнал нь бүүр гоё. Уралдаанд амжилттай барианд орохын тулд долоо хоногийн хугацаанд нийт 20 орчим тусгайлсан сэдвээр багш нэг бүрийн 30 минутын лекцийг сонсож, өөрийн ойлголтоо бусадтай хуваалцах ёстой. Мэдээж сонсоод 20 хувийг гэдэг болохоор сурсан зүйлээ мэдлэг болгон хувиргахын тулд өөрийн цахим флатформд олон нийтэд мэдлэгээсээ хуваалцах үүрэгтэй. За тэгээд сэтгүүлчдэд үнэ төлбөргүйгээр ийм их мэдээлэл өгснийхөө хариуд дахиад улам мэдлэгтэй, оюунлаг нийгмийн эмч болоорой гэж хүссэн номнуудаа худалдан авах эрхийн бичгийг гардуулна.

За харин одоо эдгээр хичээлүүд болон удирдан явуулсан багш нарын талаар товч дурдая. Юуны өмнө АНУ ын төлөөлөл, дэлхийн улс орнуудын туршлагаас хуваалцаж бидэнтэй нэдсэн Жоан Мауверт нь The voice of Americaг монголд дамжуулдаг АНУын Глобал Медиа агентлагийн сургалт, хөгжлийн газрын дарга байлаа. Тэрээр Ковид19 цар тахалын үед сэтгүүлчид хэрхэн аюулгүй байдлаа хангаж ажиллах, мөн энэ үед ихээр гарч байгаа хуурамч мэдээллийн олон улсын мэдээлэл өгч, түүнтэй хэрхэн тэмцэх тухай болон сонгуулийг мэдээлж сурвалжлах арга техник, зөвлөгөөг өөрийн орны туршлагад үндэслэн өгсөн нь сонирхолтой байлаа.

За тэгээд бусад үндсэн мэдээллүүд Монгол дээр явагдаж, МУБИС-ийн багш, судлаач Э.Гэрэлт-од, Хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхан, Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, Глобал  төвийн тэргүүн Х.Наранжаргал, ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг, ХМЗ-ын ёсзүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог, МУИС-ын сэтгүүлзүйн багш Д.Идэржаргал, ХУИС ын багш Б.Түвшинтөр, сэтгүүлзүй багш Л.Ариун, Эрэн сурвалжлах багийнхан Ц.Тамир, А.Амартүвшин гээд эрдэм мэдлэгийн охь болсон багш нартаа уулзах боломж олгосонд зохион байгуулж буй хүмүүстэй дахин талархаж байна.

Юуны өмнө сэтгүүлч гэж хэн бэ? гэдэгт багш, оролцогчид маань олон сонирхолтой өнцөгөөс, өөр өөрийн өнгө төрхөөр тайлбарлаж байна. Жишээлбэл, Жоан Мауверын хэлснээр хэрвээ та аль нэг газар харьяалагдаж, цалингаа хүлээн, гэр бүлтэйгээ тайван орчинд амьдрахыг хүсвэл сэтгүүлч л лав болж чадахгүй өөрөөр хэлбэр энэ чинь илгээмж зөөгч буюу нийгмийн үүрэг хүлээгч шүүдээ гэсэн. Харин бас нэг сонирхолтой тодорхойлт бол “Хэн нэгэн бороо орж байна гээд, өөр нэгэн бороо ороогүй гэж хэлбэл та алинд нь итгэх вэ? Харин сэтгүүлчид бол зүгээр л босоод цонхоо хамгийн түрүүнд нээж, аль нь үнэн болохыг өөрийн биеэрээ хардаг хүн” гэнэ.

Уламжлалт хэвлэл мэдээлэл, нийгмийн хэвлэл мэдээллийн харилцааг технологийн дэвшилд тулгуурлан хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар Медиатехнологийн тэнхимийн багш Б.Түвшинтөр суурь мэдээллийг өгч эхлэв. Цаашлаад бидний олонход их холын юм шиг санагддаг тогтвортой хөгжлийн асуудлыг учир, логиктой, сонирхолтой байдлаар хичээл үргэлжилсэн. Дэлхий дахины нэгдсэн тогтвортой хөгжил-2030 хөгжлийн бодлогод бид ч мөн яваа. Гэтэл 5, 5 жилээр явагдах энэ төлөвлөгөөний эхний үе удахгүй дуусна. Монгол нэгдэн орсон энэхүү бодлогынхоо эхний үеийн төлөвлөгөөг хэрхэн биелүүлж, ямар явцтай байгааг хянаж, ажиллах үүрэг хаана, хэнд байгаа юм болоо? Хэмээн сониучирахад  ТХЗ бол улсуудын санал нэгдсэн бодлогын хүрээ, улс төрийн амлалт бөгөөд тухайн улсын төрийн тэргүүд хүлээн зөвшөөрсөн баримт бичиг. Үүнийг заавал биелүүлэх үүрэггүй ч 2010 оноос эхэлсэн хэлэлцүүлгийн дүнд МХЗ-оос авсан сургамжаа эргэцүүлэн буулгаж, боловсруулснаараа илүү ахиц дэвшилттэй гэж болно Жишээлбэл, исламын шашинт улс орнуудаар ТХЗ-ын 3, 5, 10 дахь зорилтыг зөвшөөрүүлсэн гэх мэт хэмээн Б.Болорсайхан эелдгээр хариулав. ТХЗ-ын хэрэгжиж байгааг хянах механизм нь HLPF буюу Улс төрийн дээд түвшний чуулган гэж бий. Тэнд өнгөрсөн 5 жилд юу хийснээ манай Засгийн газар сайн дураар тайлагнасан тайлан байдаг юм байна. Та бүхэн сонирхоорой (https://sustainabledevelopment.un.org/memberstates/mongolia) Монгол хэлээр татаж авахыг хүсвэл доорх холбоосыг ашиглаарай (https://www.mn.undp.org/.../mongolia-voluntary-national... )

Сэтгүүлчдийн эрх, үүргийн сэдэв үргэлжилсээр ёсзүйн асуудлуудруу оров. Онолын хувьд бидний эрх үүрэг тодорхой байдаг боловч хэрэгжүүлэх тал дээр, мөн ёсзүйгээ, дүрмээ мөрдөж чадахгүй байгаа нь манай нийгмийн хөгжил, амьжиргааны түвшнээс бас хамааралтай байна уу? Авилга авахгүй байх, хэн нэгний талд орох, бэлэг сэлт гээд хэрвээ бид боломжийн цалин хөлстэй, нийгмийн баталгаатай байвал арай бага болох болов уу гэсэн миний асуултад Д.Идэржаргал багш “Би олон улсын хурал чуулганд оролцож байхад манайхаас ч эрх чөлөө багатай, хязгаарлагдмал улсын сэтгүүлчид яг хараат бус сэтгүүл зүй хийнэ гээд явж байгаа олон кэйс байдаг юм билээ. Би бол ёс зүйтэй ажиллах нөхцөл манайд байхгүй гэдэгтээ хувьдаа санал нийлдэггүй” гэлээ.

Мэдээж дараагийн асуудал удахгүй болох сонгуулийн эргэн тойрон болон шийдлээ хүлээгээд буй асуудлууд.

Монгол Улсын Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгуулийн зардлын талаар тодорхой тусгасан байдаг боловч улам илүү сайжруулан тодорхой зохицуулалтуудыг нэмж оруулах шаардлагатай байна. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэхээс өмнө олон нэр дэвшигчид далд хэлбэрээр сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлж байна. Тэд арилжааны телевизүүдийн үзэгчдийн хандалт ихтэй “Монгол тулгатны 100 эрхэм”, “Болзоо”, “Танайд хоноё” гэх мэт нэвтрүүлэгт оролцож өөрийгөө сурталчилж байгаа бөгөөд өөрийн оролцсон нэвтрүүлгээ цахим сүлжээгээр “Boost” хийж олон нийтэд цацаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжтой эсэх, цаашдаа хуулийн зохицуулалтад энэ асуудлыг тусгах шаардлагатай эсэхийг тодруулахад УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 7-р бүлэг 48-р зүйлд Сонгуулийн хууль бус сурталчилгааг хориглохтой холбоотой зохицуулалтууд багтсан байдаг. Энд далд сурталчилгааг хориглосон заалт байдаггүй. Сонгуулийн жил эхлэхээс буюу ээлжит сонгуулийн жил эхлэхээс санал авах өдөр дуустал зарим үйлдлийг хориглосон байдаг ч эдгээрт хэвлэл мэдээллээр явж буй далд сурталчилгаа багтаагүй байна нь хуулийн цоорхой байсаар байгааг илэрхийлж байна.

Сонгуулийн үеэр хууль зөрчсөн, төрийн албан хаагчид болон төрийн эзэмшлийн эд хөрөнгийг өөрийн сонгуулийн сурталчилгаанд ашигласныг илрүүлэн олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлсэн иргэд, “шүгэл үлээгч”-ийг хамгаалах боломж манай улсад хангалтгүй. Гэрч хохирогчийг хамгаалах үүрэгтэй байгуулагдсан Тахарын албыг татан буулгасан. Сэтгүүлчид эх сурвалжаа хэлэхгүй байх тохиолдолд л хүн гүтгэсэн гэсэн зүйл заалтаар шийтгэл хүлээх эрсдэл байна. Иймд хамгийн түрүүнд шударга бус явдлыг илчилсэн иргэд, сэтгүүлчдийг хамгаалах, аюулгүй байдлыг нь бүрэн хангах хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо өнөөдөр үгүйлэгдэж байна. Гэрч, сэтгүүлчдийн аюулгүй байдал нь баталгаагүйгээс болон олон хууль зөрчсөн гэмт үйлдлүүд илчлэгдэхгүй байна.

Төгсгөлд нь мэдээж энэ олон асуудлуудыг шийдлийг хайхад сэтгүүлчдийн үүрэг, хариуцлага их цаашлаад улс төр дэх эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн бусад бүлгүүдийн оролцоог хэрхэн хангах тухай, Л.Ариун багшийн илтгэлд гарсан сонгуулийн дөрвөн төрлийн нийтлэл, нэвтрүүлэг нэг мэтгэлцээнийг хөгжүүлэх нь ямар их ач холбогдолтойг шийдвэр гаргагчид, улч төрч, олон нийтэд ойлгуулах гээд бидэнд мундашгүй их ажлууд байгааг ойлгуулсан, тархины булчингаа өдөр шөнөгүй завгүй ажиллуулах боломж олгосон Глоб интернэшл төв болон санхүүжүүлэгч байгууллагуудад талархая!

Энэ онлайн марафон баасан гаригт хаалтаа хийж, ОЮУНЫ УРАЛДААН маань өндөрлөх хэдий ч миний бие сурсан, мэдсэн олон сэдэв, санаагаа үргэлжлүүлэн бичсээр байх болно. Асуудал байсаар байгаа газар сэтгүүлчийн тархины булчин үргэлжид уралдаж байх ёстой.

Сэтгүүлч Б.Мөнгөнзаяа

mungunzayaa@gmail.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 13 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 21 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 25 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 29 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 33 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 8 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top