x

100 айлын авто машины замыг өргөтгөнө

НИТХ-аас Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу  олны нэрлэж заншснаар 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг хуралдав. Энэ удаагийн хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Мөн НАЗХГ, НГА, НМХГ болон дүүргүүдийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулав.

НМХГ  болон Сүхбаатар дүүргийн МХГ-аас 100 айл орчимд явуулын баг ажиллуулж ил задгай худалдаа эрхлэгчид болон хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн нийтийн эзэмшилийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсоож, газар чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлсэн тухай мэдээлэл өгөв.

НГА-ны дарга Э.Болорчулуун "100 айл орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийн газрыг зориулалтын дагуу ашиглуулах чиглэлээр бид мэдэгдэх хуудас өгч ажилласан. Мөн 100 айл орчимд газар эзэмшиж байгаа иргэдийн газрын гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, эзэмшлийн хугацаа нь дууссан газраа сунгуулах гэсэн өргөдлийн шийдвэрлэлтийг түр зогсоогоод байна" гэв.

НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга "Бид 100 айлыг нүүлгэн шилжүүлэх эхний шатны ажил болох ил задгай худалдаа эрхлэлт болон  барилгын материалын үйлдвэрлэл эрхэлтийг түр зогсоогоод байна. Мөн 100 айлд байршиж байсан Иргэний бүртгэлийн төвийн үйл ажиллагааг дүүргүүдэд шилжүүлсэн нь тэр орчимын замын хөдөлгөөны ачааллыг 20-40 хувь бууруулсан гэсэн тооцоо гарсан. Цаашид бид хугацаа алдахгүйгээр замын ажлыг эхлүүлэхийг зорьж ажиллаж байгаа, барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн хувьд бид нүүж болно, гэхдээ нүүж очих шинэ газарт биднийг ажиллах боломжоор хангаж өгөх саналыг гаргадаг"  гэсэн бол НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра "Бидний хувьд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу 100 айлын уулзвараас хойш 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1,6 км авто замын зураг төслийг  одоо байгаа 9 метрийн өргөнийг  14 метр болгон  өргөтгөж, хоёр талд нь 3 метр явган хүний болон дугуйн зам барихаар зураг төслийг нь гүйцэтгэж байна. Зургийн ажил энэ 7 хоногтоо бэлэн болно, гагцхүү замын ажил эхлэхэд трасст орсон газар доорх шугам сүлжээний асуудлыг шийдэх шаардлага тулгарч байна" гэлээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Мэдээллийг цаг тухай бүрд нь авч ажиллаж байгаа. 100 орчимын газрыг Хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж ажиллахаар төлөвлөх ёстой. 2018 оны 9  сарын 01-ээс хойш 100 айл орчимд нэг ч үйлдвэр ажиллах ёсгүй гэдэг зохион байгуулалтыг удирдлага болгож ажил хариуцаж байгаа нөхөд анхаарч ажилла. Ажил үүргээ уялдуулах,  мэдээлээ солилцож хурдтай ажиллах нь чухал байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар замын зургаа хурдан гарга, хугацаа алдаж байна. Та бүхэн өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан бусдаас гуйхгүй 1.6 км замын зураг гаргачих боломжтой биз дээ. Зардал хөрөнгө шаардлагатай бол тэрнийгээ судалгаа тооцоотойгоор гаргаад, тухай бүрд нь хэлээд. Налайхт баригдах барилгын материалыг зах, худалдааны төвийг заавал үйлдвэр технологийн парктай хамт, Налайхаас зайтай барина гэхгүйгээр Налайх-Чойрын замын уулзвараас холгүй  замын дэргэд газрыг нь шийдэж болохоор бол судлаж шийдэх хэрэгтэй. Энэ асуудалд Налайхын Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, НГА-ны дарга Э.Болорчулуун, Налайхын үйлдвэр технологийн паркийн захирал С.Батжаргал нар хамтраад ажилла. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бодлого зорилгоо нэгтгэж байж ажлын амжилтын хойно гарна гэдгийг хаана хаана санаж, хариуцсан ажилдаа эзэн болж ажиллацгаая. Ажил хариуцсан дарга нар тус тусын ажлын бэлтгэлээ базаагаад дахин оруулж ир" гэж хэлснээр Ажлын хэсгийн хуралдаан 5 сарын 25-ны баасан гарагийн 10 цагт  дахин хуралдахаар болж өндөрлөлөө.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • oyun (112.72.14.151)
    teriig orgotgoj yah gesen yum boloo bolood l bgaa shuu yalgaagui adil harin yabgan hunii zamtai bolgoj goe bolgoh heregtei
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 11 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 15 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 19 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 36 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 40 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 45 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 58 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 52 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top