x

Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах жил", Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг "Үйлчилгээний чанарыг сайжруулах" жил болгон зарласантай холбогдуулан хяналт шалгалтыг тогтмолжуулах бүсчилсэн шалгалтыг орон нутгийн замуудад хийж байна. Үндсэн дөрвөн чиглэл буюу хойд, урд, баруун, зүүн аймгууд, нэмэлт нэг чиглэл буюу Замын-Үүд чиглэлүүдэд хяналт шалгалт зохион байгуулж байна.

Оюутан, сурагчдын зуны амралт эхэлж байгаа энэ үеэр хот хооронд зорчих зорчигчийн тоо нэмэгддэг тул "Оюутан тээвэр-1" хэмээх энэхүү хяналт шалгалтыг энэ сарын 10-наасэхлүүлжээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй, техникийн шаардлага хангаагүй, үзлэг оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, цаашлаад Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү хяналт тавьж байна.

"Оюутан тээвэр-1" арга хэмжээг Хойд бүс- Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл Зүүн чиглэлд- Хэнтий, Дорнод, Сүхбаатар Урд – Төв, Өмнөговь, Дундговь, Баруун – Архангай, Баянхонгор, Өвөрхангай Говь-Алтай чиглэлүүдийг хамруулж байгаа юм.

Ингэхдээ холбогдох хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй тус аянаар нийтийн зорчигч тээврийн зогсоол, авто замуудад хөдөлгөөнт болон суурин пост, эргүүлийг тогтмол ажиллуулж байгаа аж.

Тус үйлдвэрийн газраас хот хооронд болон улс хооронд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллага, гэрээтэй тээврийн хэрэгслүүддээ 24 цагийн удирдлага, хяналт тавьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хурдыг хянадаг байна.

Ингэснээр осол, техникийн саатал болон цаг агаар замын нөхцөл байдал хүндэрсэн үед шуурхай ажиллагааг яаралтай зохион байгуулж хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах боломжтой. Мөн байршил тогтоох төхөөрөмжөөс өгөгдлийг хүлээн авч боловсруулан мэдээллийн сан үүсгэснээр хөдөлгөөний урсгалыг хянах, тээвэрлэлтийн явцын талаар бүрэн мэдээлэл авах ач холбогдолтой гэж Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 11 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 16 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 20 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 37 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 41 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 46 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 59 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 53 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top