x

Б.Жаргалсайхан: Ажилгүй гэр хорооллынхныг хөдөө рүү нүүлгэе

Монгол эдийн засгийн чуулган "Хүчээ нэгтгэе" уриан дор хоёр өдрийн турш амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар 12 салбар хуралдаан, дөрвөн том хэлэлцүүлэг болж өрнөлөө. Харин өчигдөр Төрийн ордны "А" танхимд "Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт" сэдэвт салбар хуралдаан болов. Энэ үеэр "Буян" компанийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан үг хэлсэн юм.

Тэрээр "Ардчилал гарч иргэн өмчтэй болсон. Харин аймаг, сумын төв дээр байсан иргэд малгүй үлдсэн. Мал маллаж байсан хүмүүс нь л малтай болсон. Малгүй үлдсэн нөхөд аймаг, сумынхаа төв дээр ямар ч малгүй 10, 20 жил хэвтэж байгаад аргаа барж, хүүхдээ хотод сургуульд өгч хойноос нь нүүгээд ирчихсэн. Болсон үйл явдал ердөө л энэ юм. Одоо малыг дахин хуваарилах ёстой юм билээ. Тэр мянгат малчингаас 500-г нь авах хэрэгтэй. Заавал 1000 мал тэжээж яах гээд байгаа юм. Хэрэглэх хэмжээгээрээ л мал маллах хэрэгтэй. Тэр 500-г нь хотын гэр хорооллынхонд өг. Тэднийг буцаагаад хөдөө рүү нүүлгэе. Тэгвэл тэд чинь нүүнэ.

Түүнээс Дорж гуайн малыг маллах гээд нүүхгүй, малыг нь маллахгүй. Одоо тийм зүйл байхгүй. Тиймээс энэ олон малтай иргэдээс малгүй хоцорсон, хотод ажил хөдөлмөр эрхлээгүй гэр хорооллынхныг хөдөө рүү нүүлгэе. Ингэж чадвал хөдөө орон нутаг хүнтэй болно. Дээр нь мал эмнэлэг барих асуудал яриад байна. Мөнгөгүй Монголд юу ч хийж болохгүй болчихсон цаг шүү. Хэн барих юм тэр мал эмнэлгийг чинь. Тэрний оронд Малын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгосон нь дээр. Ухамсраараа мөнгө төлөх малчин байхгүй шүү, тэр бол худлаа" хэмээн ярилаа. 

Эх сурвалж: NEWSPRESS.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Zochin (66.181.184.138)
    Er ni zalhuu hun mal baitugai uuriiguuch tejeej chadahgui
    2018 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.106.125)
    Хөдөө тэгээд ажил төрөл нь олдоод байвал өөрсдөө нүүнээ.
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • гэгээ (107.167.112.106)
    зөв шүү, санал нэг бна.
    2018 оны 05 сарын 27 | Хариулах
  • цэцэгээ (112.72.14.238)
    Яахаараа Мыг дандаа эсрэг талаас нь шүүрч ач бдаг юм бэ. Хотод утаа үйлдвэрлэж, төрөөс халамж нэхэж өдөр хоног өнгөрөөж залхуурч бхаар хөдөлмөрч малчид шиг хөдөлмөрийнхөө үр шимээр амьдар гэж хэлээд бна. Жагаатай санал нэг бна.
    2018 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.17)
    Зарим хорооны засаг дарга нарын хорооныхоо айл өрх ард иргэд ээ удирдаж чадаахгүй байгаа хотын хөгжилд нөлөөлж л байгаа шүү дээ түүнээс гэр хороололынхон гэхээр ээ л хотыг муухай харагдуулна гэж хаашаа харсан юм байдаг юмм нийслэл нь дүүргээ дүүрэг нь баг хороодоо сайн удирдан чиглүүлбэл болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй !!!хороодын засаг дарга нарыг сайн шахаж ажлуулах хэрэгтэй байна даа !!!!!
    2018 оны 05 сарын 27 | Хариулах
  • Балиар ыг зайлуулагч (5.77.30.93)
    Х одооноос ирсэн малууд ыг яаж ийгээд буцаах юмсан ямарч соел иргэншил гэж мэдэхгуй тэнэгууд.машины зах болон засварын газруудыг хотын товоос албадан зайлуулах естой хорсний бохирдолтын гол шалтгаан болж байгааг яагаад ойлгодогуй тэнэгууд вэ
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • Доржнамжаа (66.181.161.117)
    Бүтэхгүй зүйл байна хө би хувьчлалаар өнчин ишиг ч аваагүй .одоо малчин тэр үнэгүй мал авсан хүмүүс чинь бүгд төв суурин газарт очсон хувьчлал эзэндээ очоогүй
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Батаа (103.212.117.119)
    Ээ чааваас даа. Энэ толгой хөдөөний амьдрал мэдэхгүйгээ ингэж гайхуулах гэж дээ. Мал 500-гаас дээш гарч байж хэрэглэх боломжтой эргэлтийн сүрэгтэй болдог юм ш дээ. Сумын төвийнхөнд хувьчилаар мал өгөөгүй биш өгсөн. Одоо мал маллахад бэлчээр муудсан, ган гачиг, зуд турхан ихтэй. Ад үзээд байгаа 1000т чинь нэг зуднаар хотод модоо бариад ирэх магадлал ихтэй болсон шүү. Тийм байхад ажилгүй юмнуудад мал өгөөд бид хөгжих үү? Энэ ажилгүй байгаа хүмүүсийг хотоос зайлууллаа гээд асуудал шийдэгдэхгүй. Өөрөөр хэлбэл гэртээ ажилгүй сууж байгаа иргэдийг байсан байгаагүй та хямд цалингаа аваад л ажилдаа гүрийнээ. Тиймээс хотын иргэдийн татвар бий болгох хэрэгтэй. Сүхбаатарын талбайгаас хэдий ойр байна тэр хэмжээгээр орон сууц, үл хөдлөх дээр өндөр татвар. А бүсд оффистой бол бүр өндөр татвар, А бүсд зөвхөн худалдаа, зочид буудал, зоогийн газар, баар цэнгээний газраа төвлөрүүл. Энэ дээр гол нь ажил хийж үр дүнд хүрэх толгойтой хүмүүс нь түрээсийн орлогоор ажилгүй амьдраад, угаасаа толгойгүй нөхөд нь ажилгүй, ажилд аваад ч үр дүнгүй. Дээр нь компаниудад цалин болон шагнал урамшууллын уялдаа гэдэг дүрэм гаргаж өгөх хэрэгтэй. Захиралууд нь 2, 3 сая цалин аваад жилийн бонус гээд 40, 50 сая авч байгаа бол тэр компаний ажилчид нь сарын 500 аваад явж байгаа нь шудрага бус байна. Тийм хэмжээний бонус өгөхийн тулд компаний цалингийн доод хэмжээ болон дундаж хэмжээг хэд нугалсан байхаас хэтэрч болохгүй. Нэг бол цалингийн доод болон дундаж хэмжээгээ нэм, эсвэл өндөр татвартайгаар бонусаа өг. Хар ажил хийх боломжтой залуучууд нь тахи хийгээд амьдраад байгаа юм. Тахи хувийраа хийж байгаа бол заавал татвар төлж эрх авах хэрэгтэй. Хөдөөний дугаартай машинаар тахи хийвэл өндөр татвар төлдөг байх хэрэгтэй. Зүгээр хэлээд ойлгохгүй шүү дээ тийм болохоор эдийн засгийн арга хэмжээ аваад эхлэхээр л илүү сайн ойлгоод ажил хийнэ.
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.190.18)
    За бас л байж болох гарц
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (5.254.151.143)
    Дэмжиж байна. Хурааж аваад өгөх нь хайшаа юм бэ иргэн хооронд гэрээ хийлгэж лизинг мачгийн эох зүйн харилцаа үүсгэх хэрэгтэй. Үнэгүй олдсон малыг үхүүлээд үрэгдүүлээд буцаад хотод шигдэх хүмүүс бас олон биы шүү
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
    • Zochin
      Zuv, demjij bn
      2018 оны 05 сарын 23
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 13 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 17 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 22 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 39 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 42 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 47 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 0 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 54 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top