x

“Токио бүс нутгийн удирдагчдын олон улсын форум”-д оролцож байна

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Токио бүс нутгийн удирдагчдын олон улсын форум”-д оролцож байна. Энэхүү форумд “Тогтвортой хот суурин газрын хүрээлэн буй орчин: Өнөөгийн байдал ба хотуудын үүрэг” сэдвээр илтгэл тавьжээ.

Тэрээр илтгэлдээ “Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, хүн амын болон хэрэглээний хурдацтай өсөлт, хотжилт, байгалийн нөөцийн хомсдол нь байгаль орчны тэнцвэртэй байдалд аюул учруулж байгаа тул улс орон бүр үйлдвэрлэл, хөгжлийн хандлагыг, иргэн бүр өөрийн ахуй амьдралынхаа хэв маягийг эрс өөрчилж байгальд ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлага бий болоод байна. Улаанбаатар хот нь өнөөг хүртэл хот хөгжүүлэх 5 ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ирсэн.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөөс үүдэлтэй хотжилт маш хурдацтай явагдаж байгаа тул тэргүүлэх 6 чиглэл бүхий “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг боловсруулж УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдэж, ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээ Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давж, хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл улам ихэсч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг замын тоос шороо, ил задгай хаясан үнс, хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Улаанбаатар хотын гэр хороолол тэлэхийн хэрээр стандартын шаардлагад нийцэхгүй, доторлогоогүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын 190 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь стандартад нийцэхгүй байна. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнд хүрэх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсныг үндэслэл болгон “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болох Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хүн амд хүрч ажиллах нийгмийн үйлчилгээ болон дэд бүтцийг дахин төлөвлөж, нүүдэлчний соёл уламжлалыг шингээсэн шинэ үеийн ухаалаг, нүүрстөрөгчийн ялгарал багатай хот болгон хөгжүүлэх томоохон сорилтуудтай нүүр тулан ажиллаж байна” гэж дурдлаа.

“Токио бүс нутгийн удирдагчдын олон улсын форум” нь “”Clean city&Clear sky” уриатай зохион байгуулагдаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 10 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 15 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 19 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 36 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 40 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 44 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 1 цаг 58 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 52 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top