x

Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах төсөл дэмжигдлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 1993 онд баталсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал, эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага… хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу мал амьтны эрүүл мэнд, үржлийн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг Засгийн газрын бүтцэд ажиллаж эхэлсэн байна.

Гэвч уг хуулийн хэрэгжилтийн явцад мал эмнэлгийн болон мал үржлийн албаны хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг ялгавартай нь тодорхой болсны зэрэгцээ хуулийн хийдэл, зөрчил нэлээд гарч байсан, мөн хуулийн хамрах хүрээг тэлж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх шаардлага үүссэн зэргийг харгалзан энэ хуулиар зохицуулж байсан харилцааг салгаж, бие даасан хуулиар зохицуулах шаардлага бий болжээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор мал эмнэлгийн нэгдсэн, шуурхай удирдлагын босоо тогтолцоог бүрдүүлэх, мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын түвшинд зохицуулдаг байхын тулд Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай гэсэн хоёр хуулийг баталсан.

Ирэх сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх дээрх хоёр хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхтэй холбогдуулан энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллахаар зохион байгуулалтын өөрчлөлт хийх юм байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар төсөвт аливаа төрлийн дарамт үүсэхгүй бөгөөд Мал эмнэлэг, үржлийн газрын төсөвт тусгагдсан төсвийн мал үржлийн ажил, үйлчилгээний зардлаас бусад хэсэг нь Мал эмнэлгийн ерөнхий газарт хэвээр үлдэх юм гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдлаа.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд энэ удаагийн Улсын Их Хурал мал аж ахуйн салбарын төрийн бодлогыг улам сайжруулах чиглэлд зоримог алхам хийж Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгож бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөх, чиг үүргийг тодорхой болгох шаардлага үүсээд байгаа юм.

Ер нь үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газрууд мал аж ахуйн асуудалд төрийн бодлогын түвшинд онцгойлон анхаарч ирсэн. Улсын Их Хурлаас баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тухайн үед миний бие Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ажиллах байхдаа бүх сумдын мал эмнэлэг, үржлийн албыг УАЗ фургон машинтай болгож, хувийн мал эмнэлгийн албадад багагүй дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Одоо төрийн өмчийн хөрөнгөөр орон нутагт шинээр байгуулагдах мал эмнэлгийн нэгжүүд нь өмнө нь сумдын мал эмнэлэг, үржлийн албад болон энэ чиглэлийн хувийн хэвшлийн байгууллагуудын өмч хөрөнгөд суурилж бүтэц, зохион байгуулалтаа хийх шаардлагатай. Мөн мэргэжлийн боловсон хүчний бүртгэл нөөцөө бүрэн дүүрэн ашиглах нь зүйтэй юм гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан нар тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд шинээр байгуулагдах агентлаг, түүний орон нутагт дахь нэгжүүдийг байгуулах, үйл ажиллагааг нь анхнаас нь зөв, үр өгөөжтэй явуулахад өмнөх үеийн тогтолцоо, туршлагыг сайн судалж санаа авах нь чухал болохыг онцолж байлаа.

Ингээд “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь дэмжив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 1 цаг 6 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 1 цаг 15 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 1 цаг 22 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 1 цаг 27 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 1 цаг 32 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 3 цаг 31 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 5 цаг 12 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 5 цаг 20 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 5 цаг 26 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 5 цаг 30 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 5 цаг 35 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 5 цаг 37 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цаг 12 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 6 цаг 18 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 6 цаг 27 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 6 цаг 31 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 6 цаг 36 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 6 цаг 49 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 11 цаг 28 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты...
Top